Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын эрүүгийн хууль

Монгол Улсын эрүүгийн хууль нь 1986-12-05-нд батлагдсан, 325 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 19 огноотой, хамгийн сүүлийнх нь 2000-04-20.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-14
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Агуулга

325 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

21 зүйл
  1. 34 дүгээр зүйлЯл оногдуулах нийтлэг зарчим
  2. 35 дугаар зүйлХариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал
  3. 36 дугаар зүйлХариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
  4. 37 дугаар зүйлХэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үед ял оногдуулах
  5. 38 дугаар зүйлХэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулах
  6. 39 дүгээр зүйлХуульд зааснаас хөнгөн ял оногдуулах
  7. 40 дүгээр зүйлТэнсэх
  8. 41 дүгээр зүйлЦэргийн албан хаагч болон цэргийн үүрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолбиелүүлэхийг дайны цагт хойшлуулах
  9. 42 дугаар зүйлНасанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
  10. 43 дугаар зүйлУрьдчилан хорьсон хугацааг тооцох
  11. 44 дүгээр зүйлГэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа
  12. 45 дугаар зүйлТаслан шийдвэрлэх шийтгэх тогтоол биелүүлж болохгүй хугацаа
  13. 46 дугаар зүйлЭрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх
  14. 47, 48 дугаар зүйл/Эдгээр зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  15. 49 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  16. 50 дугаар зүйлЯлаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих
  17. 50¹ дүгээр зүйлХугацаагүй хоригдож буй этгээдийг ялаас чөлөөлөх
  18. 51 дүгээр зүйлЯлаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй байх
  19. 52 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
  20. 53 дугаар зүйлАрван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих
  21. 54 дүгээр зүйлЯл шийтгэлгүй болох

Тавдугаар бүлэг Эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ

33 зүйл
  1. 55 дугаар зүйлСэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх
  2. 56 дугаар зүйлСэтгэл мэдрэлийн өвчтөнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах, өөрчлөх, зогсоох
  3. 57 дугаар зүйлЭмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг тооцох
  4. 58 дугаар зүйлАрхаг архичин буюу мансууруулах зүйл хэрэглэгч этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэдэнд харгалзан дэмжигч тогтоох
  5. 59 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
  6. 60 дугаар зүйлЭх орноосоо урвах
  7. 60¹ дугаар зүйлТөрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах
  8. 61 дүгээр зүйлТагнуул хийх
  9. 62 дугаар зүйлУлс төрийн зорилгоор аллага хийх
  10. 6З дугаар зүйлУлс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх
  11. 64 дүгээр зүйлХорлон сүйтгэх
  12. 65 дугаар зүйлХорлон саатуулах
  13. 66 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
  14. 67 дугаар зүйлДайныг сурталчлах
  15. 68 дугаар зүйлТөрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцох
  16. 69 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  17. 70 дугаар зүйлҮндэсний эв нэгдлийг бусниулах
  18. 71 дүгээр зүйлТөрийн нууц задруулах
  19. 72 дугаар зүйлТөрийн нууц мэдээ, баримт бичиг биет зүйлийг үрэгдүүлэх
  20. 73 дугаар зүйлЗандалчлах
  21. 73¹ дүгээр зүйлХүнийг барьцаалах
  22. 74 дүгээр зүйлХар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу, зэвсэг хууль бусаар хил нэвтрүүлэх
  23. 74¹ дүгээр зүйлХүний цус, эд, эрхтэнг хууль бусаар хил нэвтрүүлэх
  24. 75 дугаар зүйлНийтийн эмх замбараагүй байдал бий болгох
  25. 76 дугаар зүйлЦэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас зайлсхийх
  26. 77 дугаар зүйлЦэргийн дайчилгааны татлагаас зайлсхийх
  27. 78 дугаар зүйлДайны цагт албан журмын үүргээ биелүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх
  28. 79 дүгээр зүйлХууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх
  29. 79¹ дүгээр зүйлУлсын хилийн дэглэм зөрчих
  30. 80 дугаар зүйлОлон улсын нислэгийн журам зөрчих
  31. 81, 82 дугаар зүйл/1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  32. 83 дугаар зүйлТөрийн эсрэг гэмт хэргийг үл мэдээлэх
  33. 84 дүгээр зүйлТөрийн эсрэг гэмт хэргийг нуун далдлах

Хоёрдугаар бүлэг Хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдрын эсрэг гэмт хэрэг

43 зүйл
  1. 86 дугаар зүйлХүнийг санаатай алах
  2. 87 дугаар зүйлСанаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг санаатай алах
  3. 88 дугаар зүйлБусдыг болгоомжгүй алах
  4. 89 дүгээр зүйлАргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алах
  5. 90 дүгээр зүйлБусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
  6. 91 дүгээр зүйлСанаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
  7. 90¹ дүгээр зүйлХүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах
  8. 92 дугаар зүйлБусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
  9. 9З дугаар зүйлАргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах
  10. 94 дүгээр зүйлБусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
  11. 95 дугаар зүйлСанаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
  12. 96 дугаар зүйлБусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах
  13. 97 дугаар зүйлАргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах
  14. 98 дугаар зүйлБусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
  15. 99 дүгээр зүйлЗодох
  16. 100 дугаар зүйлТарчлаах
  17. 101 дүгээр зүйлАлах, хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх
  18. 102 дугаар зүйлАмиа хорлоход хүргэх
  19. 103 дугаар зүйлХууль бусаар үр хөндөх
  20. 104 дүгээр зүйлЭмэгтэй хүнийг тулган шаардаж үр хөндүүлэх
  21. 105 дугаар зүйлХүүхэд солих, худалдах, хууль бусаар үрчлэх
  22. 105¹ дүгээр зүйлХүн хулгайлах
  23. 105² дугаар зүйлХүүхэд хаях, төөрүүлэх
  24. 106 дугаар зүйлӨнгөний өвчин халдаах
  25. 106¹ дүгээр зүйлДархлалын олдмол хомсдлын өвчнийг бусдад халдаах
  26. 107 дугаар зүйлӨнгөний өвчнийг эмчлүүлэхээс зайлсхийх
  27. 108 дугаар зүйлӨвчтөнд тусламж үзүүлэхгүй байх
  28. 108¹ дүгээр зүйлШаардлага хангаагүй нөхцөлд хүний цус, эд, эрхтэн бэлтгэсэн, шилжүүлэн суулгасан
  29. 109 дүгээр зүйлАмь биед аюултай нөхцөлд орхих
  30. 110 дугаар зүйлАрван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх
  31. 111 дүгээр зүйлБиеэ үнэлэх, биеэ үнэлэхийг зохион байгуулах
  32. 111¹ дүгээр зүйлХууран мэхлэх замаар хүмүүс элсүүлэх
  33. 112 дугаар зүйлХүчиндэх
  34. 113 дугаар зүйлБэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
  35. 114 дүгээр зүйлЭмэгтэй хүнийг тулган хавчиж хурьцал үйлдэх
  36. 115 дугаар зүйлХүүхдийн тэтгэвэр төлөхөөс болон үр хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх
  37. 116 дугаар зүйлЭцэг, эх буюу эхнэр, нөхөртөө тусламж үзүүлэхээс ноцтой зайлсхийх
  38. 117 дугаар зүйлГүтгэх
  39. 118 дугаар зүйлДоромжлох
  40. 119 дүгээр зүйлЭмэгтэй хүнийг гэрлүүлэхээр албадах буюу гэрлэхэд нь саад хийх
  41. 120 дугаар зүйлАсран хамгаалах үүргээ урвуулан ашиглах
  42. 121 дүгээр зүйлСургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах
  43. 122 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Гуравдугаар бүлэг Өмчийн эсрэг гэмт хэрэг

19 зүйл
  1. 123 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг хулгайлж ашиглан шамшигдуулах
  2. 123¹ дүгээр зүйлМал хулгайлах
  3. 124 дүгээр зүйлБусдын эд хөрөнгийг булааж ашиглан шамшигдуулах
  4. 125 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  5. 126 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, эсхүл албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах
  6. 127 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулах
  7. 127¹ дүгээр зүйлБанкнаас авсан зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж их хэмжээний хохирол учруулах
  8. 128 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  9. 129 дүгээр зүйлХуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар бусдад эд хөрөнгийн хохирол учруулах
  10. 130 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
  11. 131 дүгээр зүйлБусдын эд хөрөнгийг бага хэмжээтэй ашиглан шамшигдуулах
  12. 132 дугаар зүйлТээврийн хэрэгсэл, машин буюу механизмыг шунахай зорилгоор дур мэдэн ашиглах
  13. 133 дугаар зүйлЭрчим хүч ашиглах журам зөрчих
  14. 134 дүгээр зүйлБусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
  15. 135 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг болгоомжгүй устгах, гэмтээх
  16. 136 дугаар зүйлМашин, механизмыг хайр гамгүй ашиглах, хадгалах
  17. 137 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг хамгаалах явдалд хариуцлагагүй хандах
  18. 138 дугаар зүйлГээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших
  19. 139 дүгээр зүйлГадаад улс, түүний байгууллага, иргэд, олон улсын байгууллагын өмчийн эсрэг гэмт хэрэг

Дөрөвдүгээр бүлэг Хүний улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг

19 зүйл
  1. 140 дүгээр зүйлИргэдээс сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд саад хийх
  2. 141 дүгээр зүйлСонгуулийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах
  3. 142 дугаар зүйлЭмэгтэйчүүдийн тэгш эрхийг зөрчих
  4. 142¹ дүгээр зүйлИргэний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчих
  5. 143 дугаар зүйлШүүмжилсэн иргэнийг мөрдөн хавчих
  6. 144 дүгээр зүйлИргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих
  7. 145 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  8. 145¹ дүгээр зүйлИргэнийг хууль бусаар хорих
  9. 146 дугаар зүйлИргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих
  10. 146¹ дүгээр зүйлИргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулах
  11. 146² дугаар зүйлГүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
  12. 147 дугаар зүйлХөдөлмөрийн хууль тогтоомж зөрчих
  13. 148 дугаар зүйлХөдөлмөр хамгааллын журам зөрчих
  14. 149 дүгээр зүйлЖирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг ажлаас халах
  15. 150 дугаар зүйлЗохиогчийн болон шинэ бүтээл, нээлтийн эрхийг зөрчих
  16. 151 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  17. 151¹ дүгээр зүйлХүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих
  18. 152 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  19. 152¹ дүгээр зүйлШүтэж буй шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах

Зургадугаар бүлэг Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

30 зүйл
  1. 163 дугаар зүйлСтандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  2. 164 дүгээр зүйлУлсын тайлан мэдээг санаатай худал гаргаж мэдээлэх
  3. 165 дугаар зүйлЧанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах
  4. 166 дугаар зүйлМалтай хатуу ширүүн харьцах
  5. 167 дугаар зүйлМал эмнэлгийн журам зөрчих
  6. 168 дугаар зүйлХадлан, тариалан, суулгац, тарьцыг санаатай устгах
  7. 169 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
  8. 169¹ дүгээр зүйлБараа, бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг хуурамчаар тодорхойлох
  9. 170 дугаар зүйлХэрэглэгчийг хуурч мэхлэх
  10. 171 дүгээр зүйлСтандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах
  11. 171¹ дүгээр зүйлЭрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах
  12. 172 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  13. 172¹ дүгээр зүйлЭд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх
  14. 173 дугаар зүйлХясан боогдуулж хууль бус шан харамж авах
  15. 174 дүгээр зүйлБензин болон шатах тослох бусад материалыг хууль бусаар олгох
  16. 175 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  17. 175¹ дүгээр зүйлХориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх
  18. 175² дугаар зүйлХориглосон зар сурталчилгаа эрхлэх
  19. 176 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  20. 176¹ дүгээр зүйлБанкны тухай хууль тогтоомжийг зөрчих
  21. 176² дугаар зүйлВалютын гүйлгээний журам зөрчих
  22. 176³ дугаар зүйлБанкны зээл, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, ашиглах
  23. 177 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  24. 177¹ дүгээр зүйлСанаатайгаар дампууруулах, төлбөрийн чадваргүй болгох буюу дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэхгүй байх
  25. 177² дугаар зүйлГэрээний тухай хууль тогтоомж зөрчих
  26. 177³ дугаар зүйлНотариатын тухай хууль тогтоомж зөрчих
  27. 178 дугаар зүйлСогтууруулах ундааг хориглосон зүйлээр бэлтгэх борлуулах
  28. 179 дүгээр зүйлШуудангийн төлбөрийн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх
  29. 179¹ дүгээр зүйлМөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах
  30. 180 дугаар зүйлЗорчигчийн билетийг хуурамчаар үйлдэх, борлуулах

Есдүгээр бүлэг Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

41 зүйл
  1. 199 дүгээр зүйлГэмт хэргийг үл мэдээлэх
  2. 200 дугаар зүйлГэмт хэргийг нуун далдлах
  3. 201 дүгээр зүйлИлт гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татах
  4. 202 дугаар зүйлБусдыг илт хууль бусаар баривчлах, албадан саатуулах
  5. 203 дугаар зүйлИлт хууль бус таслан шийдвэрлэх тогоол, шийдвэр, магадлал, тогтоол гаргах
  6. 204 дүгээр зүйлЗориуд худал мэдээлэх
  7. 205 дугаар зүйлЗориуд худал мэдүүлэг өгөх
  8. 206 дугаар зүйлГэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх
  9. 207 дугаар зүйлМэдүүлэг өгөхийг албадах
  10. 208 дугаар зүйлГэрч, хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэхээр, шинжээчийг худал дүгнэлт гаргуулахаар тулган хавчих, эд мөнгөөр татах
  11. 209 дүгээр зүйлУрьдчилсан мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн мэдээ баримтыг задруулах
  12. 210 дугаар зүйлДансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, нуух, бусдад шилжүүлэх, хураагдвал зохих эд хөрөнгийг нуух, завших
  13. 211 дүгээр зүйлХорих газраас оргох
  14. 212 дугаар зүйлХорих ял эдлэхээс зайлсхийх
  15. 213 дугаар зүйлЗасан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын захиргааны шаардлагад зориуд захирагдахгүй байх
  16. 214, 215 дугаар зүйл/1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  17. 216 дугаар зүйлШүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
  18. 216¹ дүгээр зүйлЗээл, төлбөр барагдуулах талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, үл биелүүлэх
  19. 217 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  20. 218 дугаар зүйлЗасгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцэх
  21. 219 дүгээр зүйлЗасгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг доромжлох
  22. 220 дугаар зүйлЦагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх
  23. 221 дүгээр зүйлЦагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох
  24. 222 дугаар зүйлЦагдаагийн байгууллагын ажилтан буюу нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийн амь биед халдах
  25. 22З дугаар зүйлАлбан тушаалтан болон олон нийтийн журамт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу тэдэнд хүч хэрэглэх
  26. 224 дүгээр зүйлБаримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, бэлтгэх, борлуулах, ашиглах
  27. 225 дугаар зүйлБаримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух
  28. 225¹ дүгээр зүйлАрхивын баримт бичиг хууль бусаар худалдах, шилжүүлэх, дамжуулах
  29. 226 дугаар зүйлДураараа аашлах
  30. 227 дугаар зүйлАлбан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх
  31. 228 дугаар зүйлЦэргийн үүрэгтэн цэргийн тоо бүртгэлээс зайлсхийх
  32. 229 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  33. 230 дугаар зүйлГадаадын иргэн болон харьяалалгүй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчих
  34. 231 дүгээр зүйлЗахиргааны хяналтын журам ноцтой зөрчих
  35. 232 дугаар зүйлГэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэхэд харшлах шалтгааныг нуух буюу худал мэдэгдэх
  36. 233 дугаар зүйлОдон, медаль хулгайлах, худалдах, худалдан авах, арилжих, хуурамчаар үйлдэх
  37. 234 дүгээр зүйлМөрийтэй тоглох
  38. 235 дугаар зүйл/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
  39. 236 дугаар зүйлСүсэг бишрэлийг далимдуулан мэхлэх
  40. 237 дугаар зүйлУлаан загалмай тэмдгийг хууль бусаар ашиглах
  41. 238 дугаар зүйлХолбооны шугам хамгаалах журам зөрчих

Арван нэгдүгээр бүлэг Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

21 зүйл
  1. 239 дүгээр зүйлТанхайрах
  2. 240 дүгээр зүйлГэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
  3. 241 дүгээр зүйлНасанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах
  4. 242 дугаар зүйлУул уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчих
  5. 243 дугаар зүйлБарилгын ажил гүйцэтгэх үед тогтоосон журам зөрчих
  6. 244 дүгээр зүйлТэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, тасаг, цехэд аюулгүйн журам зөрчих
  7. 245 дугаар зүйлГалт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглан шамшигдуулах
  8. 246 дугаар зүйлТэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах
  9. 247 дугаар зүйлЗэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар авч явах, хийж бэлтгэх, олж авах, хадгалах, борлуулах
  10. 248 дугаар зүйлГалт зэвсгийг хайхрамжгүй хадгалах
  11. 249 дүгээр зүйлТэсэрч дэлбэрэх болон радио-идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журам зөрчих
  12. 250 дугаар зүйлТүргэн шатамхай болон идэмхий бодисыг хууль бусаар илгээх
  13. 251 дүгээр зүйлХууль бусаар эмчлэх
  14. 252 дугаар зүйлТахал болон гоц халдварт бусад өвчинтэй тэмцэх, дархлаажуулалтын талаар тогтоосон журам зөрчих
  15. 25З дугаар зүйлХүчтэй үйлчлэх болон хорт бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
  16. 254 дүгээр зүйлМансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах
  17. 255 дугаар зүйлТариалахыг хориглосон мансууруулах бодис бүхий ургамал тарих, ургуулах
  18. 256 дугаар зүйлНасанд хүрээгүй хүнд садар самууны зүйлсийг тараах
  19. 257 дугаар зүйлБулш сүйтгэх
  20. 258 дугаар зүйлТүүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай устгах, эвдэх, гэмтээх
  21. 259 дүгээр зүйлОрчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

Арван гуравдугаар бүлэг Цэргийн гэмт хэрэг

32 зүйл
  1. 269 дүгээр зүйлЦэргийн гэмт хэргийн ойлголт
  2. 270 дугаар зүйлДаргадаа захирагдахгүй байх
  3. 271 дүгээр зүйлТушаал биелүүлэхгүй байх
  4. 272 дугаар зүйлДаргаа эсэргүүцэх буюу албан үүргийг нь зөрчүүлэхээр албадах
  5. 273 дугаар зүйлДаргаа заналхийлэх
  6. 274 дүгээр зүйлДаргадаа хүч хэрэглэх
  7. 275 дугаар зүйлЗахирагдагч нь даргаа, дарга нь захирагдагчаа доромжлох
  8. 276 дугаар зүйлБие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих
  9. 277 дугаар зүйлДур мэдэн чөлөөгүй явах
  10. 278 дугаар зүйлАнги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих
  11. 279 дүгээр зүйлОргон зайлах
  12. 280 дугаар зүйлБайлдааны байдалд ангиа дур мэдэн орхих
  13. 281 дүгээр зүйлБиедээ гэмтэл учруулах замаар буюу өөр арга хэрэглэн цэргийн албанаас зайлсхийх
  14. 282 дугаар зүйлЦэргийн эд хөрөнгийг зарж үрэх, үгүй болгох
  15. 28З дугаар зүйлЦэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
  16. 285 дугаар зүйлМашин жолоодох буюу ашиглалтын журам зөрчих
  17. 286 дугаар зүйлНислэг хийх буюу түүнд бэлтгэх журам зөрчих
  18. 287 дугаар зүйлХаруулын албаны журам зөрчих
  19. 288 дугаар зүйлХилийн алба хаах журам зөрчих
  20. 289 дүгээр зүйлБайлдааны жижүүр хийх журам зөрчих
  21. 290 дүгээр зүйлДотоод албаны журам зөрчих
  22. 291 дүгээр зүйлЦэргийн нууцыг задруулах буюу цэргийн нууц агуулсан баримт бичгийг үгүй болгох
  23. 292 дугаар зүйлЭрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх
  24. 29З дугаар зүйлАлбандаа хайнга хандах
  25. 294 дүгээр зүйлЦэргийн хүчийг дайсанд буулгаж өгөх, орхих
  26. 295 дугаар зүйлБайлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас татгалзах
  27. 296 дугаар зүйлСайн дураараа бууж өгч олзлогдох
  28. 297 дугаар зүйлЦэргийн олзлогдсон албан хаагч гэмт үйлдэл хийх
  29. 298 дугаар зүйлБайлдааны талбарт тонуул хийх
  30. 299 дүгээр зүйлЦэргийн ажиллагаа явагдаж байгаа нутгийн хүн амд хүч хэрэглэх
  31. 300 дугаар зүйлОлзлогдогчидтой хатуу ширүүн харьцах
  32. 301 дүгээр зүйлУлаан загалмай тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон үндэсний аюулгүй байдал, хүний амь бие, эрүүл мэнд, түүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, түүнчлэн эрх зүйн журмыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.

2.Монгол Улсын Эрүүгийн хууль энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийгэмд аюултай ямар хэрэг гэмт хэрэг болохыг тодорхойлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулбал зохих ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг тогтооно.

/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1¹ дүгээр зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарчим

1.Монгол Улсын Эрүүгийн хууль нь шударга, энэрэнгүй, ёс, хуулийг чанд сахих, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, хариуцлага гарцаагүй байх зарчимд үндэслэнэ.

2.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан энэ хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагын үндэслэл

1.Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хэргийг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулна.

2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Эрүүгийн ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.