Jury

Гуравдугаар бүлэг. Өмчийн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 126 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлж, эсхүл албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шамшигдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан буюу үрэгдүүлсэн, эсхүл албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглан шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг авсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл дөчин мянгаас гурван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 99З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ үйлдлийг давтан буюу урьдчилан тохиролцсон бүлэг этгээд хийсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жилээс нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл наян мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийн улмаас бусдад их хэмжээтэй хохирол учирсан, эсхүл зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр таваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эрүүгийн хуулийн 3-р бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.