Jury

Наймдугаар бүлэг. Албан тушаалын гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 192 дугаар зүйл. Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, өөрөөр хэлбэл албан тушаалтан шунахай буюу хувийн бусад сонирхлын үүднээс өөрийн албан тушаалын байдлыг албан ажлын ашиг сонирхолд санаатайгаар харш ашигласны улмаас улс, олон нийтийн ашиг сонирхол, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд бага бус гэм хор учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

2.Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулсны улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл уг хэргийг албан тушаалын гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасаж найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:Энэ бүлэгт дурдсан албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, тусгай болон захиргааны албан хаагч, түүнчлэн улс төр, олон нийтийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан хамаарна. /Тайлбарыг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай

    Заалт11

  2. Иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаархи гомдлыг шүүхэд хянан хэлэлцэх журмын тухай

    Заалт4

  3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    Заалт2

  4. Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эрүүгийн хуулийн 3-р бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.