Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 36 дугаар зүйл. Хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хүндрүүлэх байдал гэж үзнэ:

a/урьд нь ямар нэг гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн. Шүүх анхны үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан энэ байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байж болно;

б/гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн;

в/гэмт хэргийг шунахай буюу бусад жигшүүрт сэдэлтээр үйлдсэн;

г/гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан;

д/гэмт хэргийг онц хэрцгийгээр буюу хохирогчийг тохуурхан даажигнаж үйлдсэн;

е/насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан буюу татан оролцуулсан;

ж/бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн буюу хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, биеэ хамгаалж чадахгүй хүн, түүнчлэн эд материал, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байсан хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн;

з/нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдсэн;

и/нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн;

к/согтуурсан буюу мансуурсан байдалд гэмт хэрэг үйлдсэн;

л/гэм буруугүй этгээдийг гэмт хэрэгт зориуд гүжирдсэн;

м/даалтад өгөгдсөн этгээд даалтын хугацаанд болон уг хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдсэн.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дээд шүүхийн зарим тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Эрүүгийн ял шийтгэлийг зөв оногдуулах тухай

    Заалт7

  3. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг зөв хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.