Jury

Арван хоёрдугаар бүлэг. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 262 дугаар зүйл. Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах буюу согтуу жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдалд хяналт тавих буюу ашиглалт хариуцсан этгээд техникийн хувьд илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан буюу согтуу жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулсан, түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам бусад хэлбэрээр зөрчсөнөөс энэ хуулийн 260 дугаар зүйлд заасан хор уршиг бий болсон бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах заримасуудал, цаашид баримтлах чиглэлийн талаар

    Заалт14

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.