Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 44 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Хэрэв дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

a/энэ хуульд зааснаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш хоёр жил өнгөрсөн;

б/энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш гурван жил өнгөрсөн;

в/энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил өнгөрсөн;

г/энэ хуульд зааснаар таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрсөн.

2.Хэрэв дээр дурдсан хугацаа өнгөрөөгүй байхад энэ хуульд зааснаар хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэг шинээр үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолно.

3.Гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн байцаалт буюу шүүхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолох явдлыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг албадан саатуулсан буюу түүний хэргээ илчлэн ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. Тэгэхдээ гэмт хэрэг үйлдсэнээс хойш арван таван жил өнгөрсөн бөгөөд гэмт хэрэг шинээр үйлдэж хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.

4.Энэ хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв шүүх түүнд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх боломжгүй гэж үзвэл цаазаар авах ял оногдуулж болохгүй бөгөөд уг ялын оронд хорих ял хэрэглэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дээд шүүхийн зарим тайлбаруудыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт1611

  2. Эрүүгийн хуулийн 44, 45 дугаар зүйлийн заалтыг зөв хэрэглэх тухай

    Заалт29

  3. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн зарим гэмт хэргээс зөв ялгаж шийдвэрлэх тухай

    Заалт11

  4. Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах журмын тухай

    Заалт8

  5. Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн бусад гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд шүүхээс баримтлах чиглэлийн тухай

    Заалт12

  6. Эрүүгийн хуулийн 3-р бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт2

Бүгдийг харах · 7Хураах
  1. Эрүүгийн хуулийн 123-1-р зүйлийг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.