Jury

Гуравдугаар бүлэг. Өмчийн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 125 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор иргэдийн амь бие эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ үйлдлийг урьд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдсэн, зандалчилсан гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг этгээд, түүнчлэн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хийсэн, уг үйлдлийг хийхдээ зэвсэг буюу бусад зүйлийг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн, эсхүл уг үйлдлийн улмаас иргэдийн бие махбодид хүнд гэмтэл учирсан буюу уг үйлдэл нь бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй авахад чиглэсэн бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эрүүгийн хуулийн 3-р бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт18

  3. Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07)

    Заалт5.5

  4. Өршөөл үзүүлэх тухай хууль (1991-06-21)

    ЗаалтЭх бичвэр

  5. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль

    Заалт4

  6. БНМАУ-ын шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.