Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 38 дугаар зүйл. Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Ялтан таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа, оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн бол сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэнэ.

2.Энэ зүйлд дурдсан журмаар ялыг хооронд нь нэмэхдээ ялын нийт хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Хорих ялыг нэмэхдээ нийт хугацааг арван жилээс, харин энэ хуульд зааснаар арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт хорин таван жилээс хэтрүүлж болохгүй. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

3./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.Хорих болон засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хооронд нь нэмэхдээ засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын гурван өдрийг хорих ялын нэг өдөртэй тэнцүүлэн бодно. /Энэ хэсгээс 1993 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн хуулиар зарим ялыг хассан./

5./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.Хорих болон торгох, түүнчлэн засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон торгох ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гүйцэтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. БНМАУ-ын эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр569

  3. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг зөв хэрэглэх тухай

    Заалт810

  4. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу хөнгөн ялаар солих талаархи эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1617

  5. Говь-алтай аймгийн шүүхийн ажлыг шалган тусалсан дүнгийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Эрүүгийн хуулийн 44, 45 дугаар зүйлийн заалтыг зөв хэрэглэх тухай

    Заалт7

Бүгдийг харах · 8Хураах
  1. “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн зарим заалтыг хэрэглэх тухай

    Заалт10

  2. БНМАУ-ын эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр569

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.