Jury

Зургадугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 177¹ дүгээр зүйл. Санаатайгаар дампууруулах, төлбөрийн чадваргүй болгох буюу дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэхгүй байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Шунахай буюу байгууллагын явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс өөрийн болон бусад аж ахуйн нэгж, банкийг санаатайгаар дампууруулсан, эсхүл төлбөрийн чадваргүй болгосон бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Аж ахуйн нэгж, байгууллага, банкны гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон холбогдох бусад албан тушаалтан тухайн аж ахуйн нэгж, байгууллага, банк төлбөрийн чадваргүй болсон тухай шүүх болон харилцагч талд мэдэгдээгүйгээс банкинд буюу харилцагчид хохирол учирсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.