Jury

Долдугаар бүлэг. Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 190 дүгээр зүйл. Хийн мандлын агаарыг бохирдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Хийн мандлын агаарыг хүмүүсийн эрүүл мэндэд хортой аж үйлдвэрийн хаягдлаар бохирдуулсан бол нэг жил хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ үйлдлийн улмаас хүмүүсийн эрүүл мэндэд бага бус гэм хор учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хуулийн "Хор уршиг", "Гэм хор" гэсэн заалтыг зөв хэрэглэх тухай

    Заалт19

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.