Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хүний улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 149 дүгээр зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг ажлаас халах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Жирэмсэн эмэгтэй, гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх буюу ганц бие эцгийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдагдуулах буруутай үйлдэл, эс үйлдэл хийснээс бусад шалтгаанаар ажлаас халсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу жаран мянгаас наян мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.