Jury

Тавдугаар бүлэг. Эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ

Монгол Улсын эрүүгийн хууль 60 дугаар зүйл. Эх орноосоо урвах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Эх орноосоо урвасан, өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахын тулд төрийн нууцыг гадаад улсад өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж буй гадаад улс, түүний байгууллагатай хамтран ажилласан бол арваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулахаар гадаадын тагнуулын байгууллагад элсэгдсэн боловч авсан даалгавраа биелүүлэх талаар ямар ч үйлдэл хийгээгүй бөгөөд гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой болохоо төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн Монгол Улсын иргэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07)

    Заалт5.5

  3. Өршөөл үзүүлэх тухай хууль (1991-06-21)

    ЗаалтЭх бичвэр

  4. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай хууль

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.