Бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /12З дугаар зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 126 дугаар зүйлийн гурав дахь хэсэг, 127 дугаар зүйлийн гурав дахь хэсэг/; бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /125 дугаар зүйл/; мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /179¹ дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах /195 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 196 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 197 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /222 дугаар зүйл/; агаарын хөлгийг авч зугатаах /268 дугаар зүйл/ гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгааг буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсээр байгаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 199З оны 6 дугаар сарын 7- ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./