Jury

Ерөнхий анги. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын эрүүгийн хууль 2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлагын үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай хэргийг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулна.

2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Эрүүгийн ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн хуульд нийцүүлэн гаргасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулна. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07)

    Заалт5.5

  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай

    Заалт10

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.