Jury

Наймдугаар бүлэг. Албан тушаалын гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 193¹ дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулан буюу хэтрүүлж оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Хувийн болон холбогдох этгээдийн явцуу эрх ашиг, сонирхлын үүднээс банкны үйл ажиллагаанд шууд буюу дам нөлөөлж банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд хохирол учруулсан албан тушаалтанд уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ хэргийг давтан үйлдсэн буюу банкинд их хэмжээний хохирол учруулсан бол уг үйлдлийн улмаас олсон орлогыг хурааж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:"Холбогдох этгээд" гэдгийг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар ойлгоно.

/Энэ зүйлийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.