Jury

Арван нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 249 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх болон радио-идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журам зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Тэсэрч дэлбэрэх болон радио-идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх түүнчлэн тэдгээрийг шуудан, тээшээр илгээх журам зөрчсөний улмаас хүнд хор уршиг учирч болох байсан бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл арван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан бол долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.