Jury

Хоёрдугаар бүлэг. Хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдрын эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 103 дугаар зүйл. Хууль бусаар үр хөндөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Их эмч хууль бусаар үр хөндсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар эмчлэх эрхийг хасах ял шийтгэнэ.

2.Эмнэлгийн бус нөхцөлд буюу эмнэлгийн дээд мэргэжилгүй хүн үр хөндсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан үйлдлийг удаа дараа хийсэн буюу уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан бол эмчлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.