Jury

Арван гуравдугаар бүлэг. Цэргийн гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 273 дугаар зүйл. Даргаа заналхийлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Цэргийн албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан даргаа алах, бие махбодид нь гэмтэл учруулах, зодохоор заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ хэрэгт нь хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бол Монгол Улсын Зэвсэгт хүчний сахилгын дүрмээр арга хэмжээ авахуулна.

З.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан хэргийг дайны цагт буюу байлдааны байдалд үйлдсэн бол гурваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хуулийн 270, 271, 272, 273, 274 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    Заалт8

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.