Jury

Зургадугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 165 дугаар зүйл. Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Ажил гүйцэтгэх гэрээгээр барилга барьж байгаа барилгын байгууллагын эрх баригч /удирдлага/, түүнчлэн уг барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан болон ажил гүйцэтгэгч чанар муутай, дутуу буюу батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, ашиглалтад оруулсны улмаас хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу жаран мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.