Jury

Арван гуравдугаар бүлэг. Цэргийн гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 276 дугаар зүйл. Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа зодох буюу бусад байдлаар хүч хэрэглэн дүрмийн заалт зөрчсөн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ хэргийг хэд хэдэн этгээдийн эсрэг үйлдсэн, эсхүл хохирогчид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан хэргийг бүлэглэж буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хуулийн 275, 276 дугаар зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    Заалт5678910

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.