Jury

Гуравдугаар бүлэг. Ялын тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 32 дугаар зүйл. Эд хөрөнгө хураах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Гэмт үйлдлийн улмаас бий болгосон эд зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон ашиг, орлого болон тэдгээртэй адилтган үзэх бусад эд зүйлийг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж улсын орлогод шилжүүлэхийг эд хөрөнгө хураах гэнэ.

2.Шүүх ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах ял оногдуулах эсэхийг тухай бүрд нь хянан шийдвэрлэж, ямар эд зүйл, хөрөнгө хураахыг таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой заана.

3.Эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай оногдуулна.

/Энэ зүйлийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. БНМАУ-ын аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын тухай

    Заалт20

  2. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, цаашид баримтлах чиглэлийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр1

  4. Эрүүгийн хуулийн 74,172-ын 1 дүгээр зүйлийг нэг мөр ойлгон зөв хэрэглэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт14

  5. Эрүүгийн хуулийн 123-1-р зүйлийг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт7

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.