Jury

Хоёрдугаар бүлэг. Гэмт хэргийн тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 9 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Гэмт хэрэг үйлдэхийн өмнө арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд зөвхөн бусдыг алах /86 дугаар зүйл/; бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах /90, 91, 93, 94, 95, 97 дугаар зүйл/; хүчиндэх /112 дугаар зүйл/; бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах, дээрэмдэх /123,124,125 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх /134 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах /239 дүгээр зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; зам харилцаа, тээврийн хэрэгслийг гэмтээх /266 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийг АИХТ-ийн 1990 оны 52 дугаар зарлиг, 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан./

3.Арван найман насанд хүрэхийн өмнө нийгмийн аюулаар их биш гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн ял хэрэглэхгүйгээр засан хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл түүнд энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Энэ зүйлийн гурав дахь хэсэгт заасан нөхцөлд насанд хүрээгүй этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг хэлэлцүүлэхээр орон нутгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх насанд хүрээгүй хүмүүсийн хэрэг эрхлэх комисст шилжүүлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2000-07-07)

    Заалт5.5

  2. Хүчиндэх болон түүнтэй ойролцоо төрлийн бусад гэмт хэргийг таслан шийдвэрлэхэд шүүхээс баримтлах чиглэлийн тухай

    Заалт22

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.