Jury

Ерөнхий анги. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын эрүүгийн хууль 3 дугаар зүйл. Эрүүгийн хуулийн үйлчлэх нутаг дэвсгэр, хамаарах этгээд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдэд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

2.Гадаад улсын дипломат төлөөлөгчид болон дагаж мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээний дагуу Монгол Улсын шүүхэд эрүүгийн хэргийн талаар харьяалагдахгүй бусад иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

3.Тус улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэн, харьяалалгүй этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хариуцлагад татагдсан буюу шүүхэд шилжсэн бол тэдэнд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эдгээр хүмүүс үйлдсэн гэмт хэрэгтээ хилийн гадна ял эдэлсэн бол шүүх тэдэнд оногдсон ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлж буюу гэм буруутай этгээдийг ял эдлэхээс бүрмөсөн чөлөөлж болно. Хэрэв Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн этгээдийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүй тооцож болно.

4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнд Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

5.Монгол Улсын иргэнийг эрүүгийн хэрэгт мөрдүүлэх буюу ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлж өгөхгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Эрүүгийн хуулийн 3-р бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт14

  4. Эрүүгийн хуулийн 123-1-р зүйлийг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт13

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.