Jury

Арван нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 239 дүгээр зүйл. Танхайрах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн, түүнчлэн жижгээр танхайрсан хэрэгт захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм зөрчил гаргасан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин мянгаас жаран мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг давтан хийсэн, эсхүл уг үйлдлийг хийхдээ онц жигшүүртэй буюу догшин авирласан, эсхүл нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа засгийн болон олон нийтийн төлөөлөгч буюу танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг хийхдээ галт зэвсэг, хутга борлон бусад хүйтэн зэвсэг, түүнчлэн хүний бие махбодид гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн зүйлийг хэрэглэсэн буюу хэрэглэхээр завдсан, эсхүл уг үйлдлийг онц аюултай гэмт хэрэгтэн хийсэн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн зарим гэмт хэргээс зөв ялгаж шийдвэрлэх тухай

    ЗаалтЭх бичвэр5891317

  2. Эрүүгийн хуулийн 270, 271, 272, 273, 274 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    Заалт8

  3. Өршөөл үзүүлэх тухай хууль (1991-06-21)

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.