/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эрүүгийн хууль (2015-12-03)
Эрүүгийн хууль (2015-12-03) нь 2015-12-03-нд батлагдсан, 298 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 25 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2015-12-03
- Мөрдөж эхэлсэн
- 2017-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-11
- Албан ёсны нэр
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).
Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).
Оршил
Агуулга
298 зүйлЕрөнхий анги. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
10 зүйл- 1.1 дүгээр зүйлХуулийн зорилго
- 1.2 дугаар зүйлХууль ёсны зарчим
- 1.3 дугаар зүйлШударга ёсны зарчим
- 1.4 дүгээр зүйлГэм буруугийн зарчим
- 1.5 дугаар зүйлЭрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх
- 1.6 дугаар зүйлЭрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна үйлчлэх
- 1.7 дугаар зүйлГэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэх
- 1.8 дугаар зүйлХууль үйлчлэх цаг хугацаа
- 1.9 дүгээр зүйлХууль буцаан хэрэглэх
- 1.10 дугаар зүйлГэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
Хоёрдугаар бүлэг Гэмт хэрэг
8 зүйл- 2.1 дүгээр зүйлГэмт хэргийн ойлголт, шинж
- 2.2 дугаар зүйлГэмт үйлдэл, эс үйлдэхүй
- 2.3 дугаар зүйлГэм буруу
- 2.4 дүгээр зүйлГэм буруугийн холимог хэлбэр
- 2.5 дугаар зүйлГэмт хэргийн хохирол, хор уршиг
- 2.6 дугаар зүйлГэмт хэргийн ангилал
- 2.7 дугаар зүйлГэмт хэрэгт бэлтгэх
- 2.8 дугаар зүйлГэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
Гуравдугаар бүлэг Гэмт хэрэгт хамтран оролцох
8 зүйл- 3.1 дүгээр зүйлГэмт хэрэгт хамтран оролцох
- 3.2 дугаар зүйлГэмт хэргийн гүйцэтгэгч
- 3.3 дугаар зүйлГэмт хэргийн зохион байгуулагч
- 3.4 дүгээр зүйлГэмт хэргийн хатгагч
- 3.5 дугаар зүйлГэмт хэргийн хамжигч
- 3.6 дугаар зүйлЗөрж гүйцэтгэх
- 3.7 дугаар зүйлБүлэглэн гүйцэтгэх
- 3.8 дугаар зүйлЗохион байгуулалттай гэмт бүлэг
Дөрөвдүгээр бүлэг Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал
6 зүйлТавдугаар бүлэг Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл
7 зүйлЗургадугаар бүлэг Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам
15 зүйл- 6.1 дүгээр зүйлЭрүүгийн хариуцлага хүлээлгэх
- 6.2 дугаар зүйлЭрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар
- 6.3 дугаар зүйлХэрэг хариуцах чадвар
- 6.4 дүгээр зүйлСогтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах
- 6.5 дугаар зүйлЭрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал
- 6.6 дугаар зүйлЭрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал
- 6.7 дугаар зүйлГэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
- 6.8 дугаар зүйлХэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах
- 6.9 дүгээр зүйлХэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах
- 6.10 дугаар зүйлЦагдан хоригдсон хугацааг тооцох
- 6.11 дүгээр зүйлХорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих
- 6.12 дугаар зүйлХорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох
- 6.13 дугаар зүйлХорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өвчний учир чөлөөлөх
- 6.14 дүгээр зүйлӨршөөл, уучлал үзүүлэх
- 6.15 дугаар зүйлГэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх
Долдугаар бүлэг Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх
6 зүйл- 7.1 дүгээр зүйлХорих ял оногдуулахгүйгээр тэнсэх
- 7.2 дугаар зүйлАлбадлагын арга хэмжээний төрөл
- 7.3 дугаар зүйлҮүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ
- 7.4 дүгээр зүйлЭмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
- 7.5 дугаар зүйлХөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
- 7.6 дугаар зүйлХорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
Наймдугаар бүлэг Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
8 зүйл- 8.1 дүгээр зүйлӨсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
- 8.2 дугаар зүйлӨсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл
- 8.3 дугаар зүйлНийтэд тустай ажил хийлгэх
- 8.4 дүгээр зүйлЗорчих эрхийг хязгаарлах
- 8.5 дугаар зүйлСургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих
- 8.6 дугаар зүйлӨсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах
- 8.7 дугаар зүйлЯл оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах
- 8.8 дугаар зүйлГэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
Есдүгээр бүлэг Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх
7 зүйл- 9.1 дүгээр зүйлХуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
- 9.2 дугаар зүйлХуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл
- 9.3 дугаар зүйлТоргох ял
- 9.4 дүгээр зүйлЭрх хасах албадлагын арга хэмжээ
- 9.5 дугаар зүйлТатан буулгах албадлагын арга хэмжээ
- 9.6 дугаар зүйлХуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ
- 9.7 дугаар зүйлХуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх
Тусгай анги. Аравдугаар бүлэг Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг
6 зүйл- 10.1 дүгээр зүйлХүнийг алах
- 10.2 дугаар зүйлСанаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
- 10.3 дугаар зүйлБаривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах
- 10.4 дүгээр зүйлХүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
- 10.5 дугаар зүйлЭх нярай хүүхдээ алах
- 10.6 дугаар зүйлХүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
Арван нэгдүгээр бүлэг Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
7 зүйл- 11.1 дүгээр зүйлХүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
- 11.2 дугаар зүйлСанаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
- 11.3 дугаар зүйлХүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах
- 11.4 дүгээр зүйлХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
- 11.5 дугаар зүйлХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах
- 11.6 дугаар зүйлХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
- 11.7 дугаар зүйлГэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
Арван хоёрдугаар бүлэг Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
6 зүйлАрван гуравдугаар бүлэг Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг
14 зүйл- 13.1 дүгээр зүйлХүн худалдаалах
- 13.2 дугаар зүйлХүн хулгайлах
- 13.3 дугаар зүйлХүн барьцаалах
- 13.4 дүгээр зүйлХүнийг хүчээр алга болгох
- 13.5 дугаар зүйлЗаналхийлэх
- 13.6 дугаар зүйлБусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох
- 13.7 дугаар зүйлХууль бусаар нэгжих, хураан авах, битүүмжлэх
- 13.8 дугаар зүйлЗөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах
- 13.9 дүгээр зүйлХууль бусаар баривчлах, саатуулах
- 13.10 дугаар зүйлХувь хүний нууцад халдах
- 13.11 дүгээр зүйлХувь хүний нууцыг задруулах
- 13.12 дугаар зүйлХууль бусаар мөрдөж мөшгих
- 13.13 дугаар зүйлАлбадан хөдөлмөрлүүлэх
- 13.14 дүгээр зүйлХудал мэдээлэл тараах
Арван дөрөвдүгээр бүлэг Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
9 зүйл- 14.1 дүгээр зүйлЯлгаварлан гадуурхах
- 14.2 дугаар зүйлМэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах
- 14.3 дугаар зүйлҮзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах
- 14.4 дүгээр зүйлШашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах
- 14.5 дугаар зүйлИргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх
- 14.6 дугаар зүйлСонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх
- 14.7 дугаар зүйлСонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах
- 14.8 дугаар зүйлСонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах
- 14.9 дүгээр зүйлСонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах
Арван тавдугаар бүлэг Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
6 зүйл- 15.1 дүгээр зүйлЭмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
- 15.2 дугаар зүйлАюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх
- 15.3 дугаар зүйлХүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах
- 15.4 дүгээр зүйлХүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах
- 15.5 дугаар зүйлХууль бусаар үр хөндөх
- 15.6 дугаар зүйлБусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах
Арван зургадугаар бүлэг Хүүхдийн эсрэг гэмт хэрэг
11 зүйл- 16.1 дүгээр зүйлХүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах
- 16.2 дугаар зүйлХүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах
- 16.3 дугаар зүйлХүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
- 16.4 дүгээр зүйлХүүхдээр гуйлга гуйлгах
- 16.5 дугаар зүйлХүүхэд солих
- 16.6 дугаар зүйлХүүхэд худалдах
- 16.7 дугаар зүйлХүүхэдтэй хэрцгий харьцах
- 16.8 дугаар зүйлХүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах
- 16.9 дүгээр зүйлХүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах
- 16.10 дугаар зүйлХүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
- 16.11 дүгээр зүйлХүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх
Арван долдугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
12 зүйл- 17.1 дүгээр зүйлХулгайлах
- 17.2 дугаар зүйлДээрэмдэх
- 17.3 дугаар зүйлЗалилах
- 17.4 дүгээр зүйлХөрөнгө завших
- 17.5 дугаар зүйлАлдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
- 17.6 дугаар зүйлБусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх
- 17.7 дугаар зүйлАвтотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах
- 17.8 дугаар зүйлЭд хөрөнгө устгах, гэмтээх
- 17.9 дүгээр зүйлБусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах
- 17.10 дугаар зүйлНотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих
- 17.11 дүгээр зүйлБолгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх
- 17.12 дугаар зүйлМал хулгайлах
Арван наймдугаар бүлэг Эдийн засгийн гэмт хэрэг
20 зүйл- 18.1 дүгээр зүйлЗах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах
- 18.2 дугаар зүйлВалют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх
- 18.3 дугаар зүйлТатвар төлөхөөс зайлсхийх
- 18.4 дүгээр зүйлШинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент эзэмшигчийн эрхийг зөрчих
- 18.5 дугаар зүйлУлсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
- 18.6 дугаар зүйлМөнгө угаах
- 18.7 дугаар зүйлМөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
- 18.8 дугаар зүйлҮнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох
- 18.9 дүгээр зүйлҮнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
- 18.10 дугаар зүйлЗориуд, зохиомлоор дампуурах
- 18.11 дүгээр зүйлХууль бусаар дампууруулах
- 18.12 дугаар зүйлХууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
- 18.13 дугаар зүйлБанк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах
- 18.14 дүгээр зүйлНийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх
- 18.15 дугаар зүйлХууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах
- 18.16 дугаар зүйлБарааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
- 18.17 дугаар зүйлЗохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
- 18.18 дугаар зүйлҮндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх
- 18.19 дүгээр зүйлВиртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах
- 18.20 дугаар зүйлВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах
Арван есдүгээр бүлэг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
17 зүйл- 19.1 дүгээр зүйлЭх орноосоо урвах
- 19.2 дугаар зүйлТөрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
- 19.3 дугаар зүйлТөрийн өндөр албан тушаалтны амь биед халдах
- 19.4 дүгээр зүйлГадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
- 19.5 дугаар зүйлЗэвсэгт үймээн дэгдээх
- 19.6 дугаар зүйлХорлон сүйтгэх
- 19.7 дугаар зүйлХорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх
- 19.8 дугаар зүйлЭкстремист үйл ажиллагаа явуулах
- 19.9 дүгээр зүйлҮндэсний эв нэгдлийг бусниулах
- 19.10 дугаар зүйлТагнуул хийх
- 19.11 дүгээр зүйлТөрийн нууцыг хууль бусаар олж авах
- 19.12 дугаар зүйлТөрийн нууцыг задруулах
- 19.13 дугаар зүйлТөрийн нууцыг үрэгдүүлэх
- 19.14 дүгээр зүйлМонгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
- 19.15 дугаар зүйлХууль бусаар иргэний харьяалал олж авах
- 19.16 дугаар зүйлХууль бусаар газар орны нэр өөрчлөх
- 19.17 дугаар зүйлУлсын хилийн тэмдэг, хилийн шугам дээрх байгууламжийг устгах, гэмтээх, шилжүүлэх
Хорьдугаар бүлэг Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
19 зүйл- 20.1 дүгээр зүйлТеррорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх
- 20.2 дугаар зүйлТеррорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах
- 20.3 дугаар зүйлЗохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх
- 20.4 дүгээр зүйлГалт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
- 20.5 дугаар зүйлГалт зэвсэг хууль бусаар бэлтгэх
- 20.6 дугаар зүйлГалт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах
- 20.7 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
- 20.8 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах
- 20.9 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших
- 20.10 дугаар зүйлМансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах
- 20.11 дүгээр зүйлАюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях
- 20.12 дугаар зүйлЭрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
- 20.13 дугаар зүйлЧанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах
- 20.14 дүгээр зүйлХууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах
- 20.15 дугаар зүйлОрчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
- 20.16 дугаар зүйлОлон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
- 20.17 дугаар зүйлМөрийтэй тоглоом зохион байгуулах
- 20.18 дугаар зүйлТөлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах
- 20.19 дүгээр зүйлМөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
Хорин нэгдүгээр бүлэг Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг
14 зүйл- 21.1 дүгээр зүйлНотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
- 21.2 дугаар зүйлХудал мэдүүлэх
- 21.3 дугаар зүйлХудал орчуулах, хэлмэрчлэх
- 21.4 дүгээр зүйлШинжээч зориуд худал дүгнэлт гаргах
- 21.5 дугаар зүйлГэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх
- 21.6 дугаар зүйлШүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх
- 21.7 дугаар зүйлШүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх
- 21.8 дугаар зүйлХуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх
- 21.9 дүгээр зүйлМөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах
- 21.10 дугаар зүйлБитүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
- 21.11 дүгээр зүйлОргон зайлах
- 21.12 дугаар зүйлЭрүү шүүлт тулгах
- 21.13 дугаар зүйлГүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих
- 21.14 дүгээр зүйлХуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах
Хорин хоёрдугаар бүлэг Авлигын гэмт хэрэг
13 зүйл- 22.1 дүгээр зүйлЭрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- 22.2 дугаар зүйлАлбаны эрх нөлөөг урвуулан ашиглах
- 22.3 дугаар зүйлГадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
- 22.4 дүгээр зүйлНийтийн албан тушаалтан хахууль авах
- 22.5 дугаар зүйлХахууль өгөх
- 22.6 дугаар зүйлГадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
- 22.7 дугаар зүйлУлсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
- 22.8 дугаар зүйлТөсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- 22.9 дүгээр зүйлТөрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- 22.10 дугаар зүйлҮндэслэлгүйгээр хөрөнгөжих
- 22.11 дүгээр зүйлДураараа аашлах
- 22.12 дугаар зүйлХуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
- 22.13 дугаар зүйлХахууль авах
Хорин гуравдугаар бүлэг Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
7 зүйл- 23.1 дүгээр зүйлХууль сахиулагчийг эсэргүүцэх
- 23.2 дугаар зүйлХуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
- 23.3 дугаар зүйлБаримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух
- 23.4 дүгээр зүйлУлсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулах, хуурамч баримт бичиг үйлдэх
- 23.5 дугаар зүйлХайнга хандах
- 23.6 дугаар зүйлХуулиар хориглосон тусгай техник хэрэгсэл ашиглах
- 23.7 дугаар зүйлНийтийн албан тушаалтныг заналхийлэх
Хорин дөрөвдүгээр бүлэг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
10 зүйл- 24.1 дүгээр зүйлБайгаль орчныг бохирдуулах
- 24.2 дугаар зүйлХууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
- 24.3 дугаар зүйлХимийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах
- 24.4 дүгээр зүйлЦөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах
- 24.5 дугаар зүйлХууль бусаар ан агнах
- 24.6 дугаар зүйлХууль бусаар мод бэлтгэх
- 24.7 дугаар зүйлОй, хээрийн түймэр тавих
- 24.8 дугаар зүйлБайгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
- 24.9 дүгээр зүйлБайгалийн тэнцэл алдагдуулах
- 24.10 дугаар зүйлГенетик нөөц, генетик нөөцтэй холбоотой мэдлэгийг хууль бусаар ашиглах
Хорин тавдугаар бүлэг Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
7 зүйл- 25.1 дүгээр зүйлТүүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
- 25.2 дугаар зүйлТүүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах
- 25.3 дугаар зүйлСоёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
- 25.4 дүгээр зүйлХууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийх
- 25.5 дугаар зүйлСоёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
- 25.6 дугаар зүйлТүүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх
- 25.7 дугаар зүйлЭрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах
Хорин зургадугаар бүлэг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
3 зүйлХорин долдугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг
11 зүйл- 27.1 дүгээр зүйлТөмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах
- 27.2 дугаар зүйлТөмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах
- 27.3 дугаар зүйлТөмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих
- 27.4 дүгээр зүйлНисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох
- 27.5 дугаар зүйлОсол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх
- 27.6 дугаар зүйлАгаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах
- 27.7 дугаар зүйлАгаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах
- 27.8 дугаар зүйлАгаарын хөлгийг авч зугтаах
- 27.9 дүгээр зүйлЗамын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих
- 27.10 дугаар зүйлТээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
- 27.11 дүгээр зүйлАвто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах
Хорин наймдугаар бүлэг Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг
19 зүйл- 28.1 дүгээр зүйлТушаал биелүүлэхгүй байх
- 28.2 дугаар зүйлДарга, захирагчаа эсэргүүцэх
- 28.3 дугаар зүйлДарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх
- 28.4 дүгээр зүйлБие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих
- 28.5 дугаар зүйлЦэргийн албанаас оргон зайлах
- 28.6 дугаар зүйлБиедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх
- 28.7 дугаар зүйлЦэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших
- 28.8 дугаар зүйлЦэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
- 28.9 дүгээр зүйлБайлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих
- 28.10 дугаар зүйлБайлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих
- 28.11 дүгээр зүйлБайлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих
- 28.12 дугаар зүйлБайлдааны жижүүр хийх журам зөрчих
- 28.13 дугаар зүйлДотоод албаны журам зөрчих
- 28.14 дүгээр зүйлХаруулын албаны журам зөрчих
- 28.15 дугаар зүйлХилийн алба хаах журам зөрчих
- 28.16 дугаар зүйлБайлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийх
- 28.17 дугаар зүйлСайн дураараа дайсанд бууж өгөх
- 28.18 дугаар зүйлБайлдааны талбарт тонуул хийх
- 28.19 дүгээр зүйлБайлдааны талбарт Улаан загалмайн тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах
Хорин есдүгээр бүлэг Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг
11 зүйл- 29.1 дүгээр зүйлТүрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх
- 29.2 дугаар зүйлТүрэмгийлэл, эсхүл дайн өдөөхийг нийтэд уриалах
- 29.3 дугаар зүйлҮй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх
- 29.4 дүгээр зүйлДайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх
- 29.5 дугаар зүйлТөрлөөр устгах
- 29.6 дугаар зүйлХөлсний цэрэг ашиглах
- 29.7 дугаар зүйлОлон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах
- 29.8 дугаар зүйлТеррорист үйлдэл хийх
- 29.9 дүгээр зүйлТеррорист үйлдэлд бэлтгэх
- 29.10 дугаар зүйлТерроризмыг санхүүжүүлэх
- 29.11 дүгээр зүйлҮй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх
Гучдугаар бүлэг Бусад
1 зүйлЭхний зүйлүүд
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим
1.Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
3.Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.
5.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.
1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.
3.Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.
Шүүхийн практик
2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ хуулийн заалтуудыг 131,121 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 111,419, давж заалдах шат 17,476, хяналтын шат 2,226.
- Бүгд
- 131,121
- Анхан шат
- 111,419
- Давж заалдах шат
- 17,476
- Хяналтын шат
- 2,226
Хамгийн олон шийдвэрт тэмдэглэгдсэн зүйлүүд
- 11.6 дугаар зүйлХүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах52,045 шийдвэр
- 27.10 дугаар зүйлТээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих16,366 шийдвэр
- 17.1 дүгээр зүйлХулгайлах14,352 шийдвэр
- 17.3 дугаар зүйлЗалилах8,718 шийдвэр
- 11.4 дүгээр зүйлХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах6,534 шийдвэр
- 11.1 дүгээр зүйлХүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах4,098 шийдвэр
- 17.12 дугаар зүйлМал хулгайлах2,951 шийдвэр
- 17.5 дугаар зүйлАлдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших2,815 шийдвэр
Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.