Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 35 дугаар зүйл. Хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Ял оногдуулахад дор дурдсаныг хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ:

a/гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг урьдчилан зайлуулсан, эсхүл учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан;

б/заналхийлсэн буюу албадсаны улмаас, эсхүл эд материал, албан тушаалын болон өөр байдлаар бусдын эрхшээлд автагдаж гэмт хэрэг үйлдсэн;

в/хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн;

г/өөрт нь болон гэр бүлд нь тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн;

д/насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн;

е/долоо хүртэл насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн;

ж/нийгэмд аюултай халдлагаас хамгаалах үед аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж гэмт хэрэг үйлдсэн;

з/үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчлэн ирсэн, түүнчлэн гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй дэмжлэг үзүүлсэн;

и/тохиолдлын чанартай буюу болсон нөхцөл байдлын улмаас нийгмийн аюулаар их биш гэмт хэргийг анх удаа үйлдсэн.

2.Шүүх ял оногдуулахдаа хариуцлагаас хөнгөрүүлэх нөхцөл байдалд дээр дурдсанаас бусад байдлыг тооцож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийг зөв хэрэглэх тухай

    Заалт2

  2. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүгийн хуулийн 270, 271, 272, 273, 274 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    Заалт8

  4. Хорих ял шийтгүүлсэн этгээдийн ял эдлэх дэглэмийг зөв тогтооход анхаарах зарим асуудлын тухай

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.