Эх орноосоо урвах /60 дугаар зүйл/; Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах /60¹ дүгээр зүйл/; тагнуул хийх /61 дүгээр зүйл/; улс төрийн зорилгоор аллага хийх /62, 63 дугаар зүйл/; хорлон сүйтгэх /64 дүгээр зүйл/; хорлон саатуулах /65 дугаар зүйл/; төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах, түүнчлэн төрийн эсрэг байгууллагад оролцох /68 дугаар зүйл/; зандалчлах /7З дугаар зүйл/ гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгааг буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсээр байгаад зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол нэгээс гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлд 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./