Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 41 дүгээр зүйл. Цэргийн албан хаагч болон цэргийн үүрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолбиелүүлэхийг дайны цагт хойшлуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Цэргийн албан хаагч, мөн цэргийн албанд татагдах буюу дайчлагдах цэргийн үүрэгтэнд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг шүүх дайны цагт байлдааны ажиллагаа дуустал хойшлуулж, уг этгээдийг цэргийн ангид явуулж болно. Шүүх энэ тохиолдолд нэмэгдэл ял биелүүлэхийг нэгэн адил хойшлуулж болно.

2.Хэрэв цэргийн ангид очсон ялтан эх орноо эрэлхэгээр хамгаалагч болохоо харуулбал цэргийн зохих командлалын тодорхойлолтоор шүүх түүнийг ялаас чөлөөлж буюу ялыг нь өөр хөнгөн ялаар сольж болно.

3.Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх нь хойшлогдсон этгээд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу хөнгөн ялаар солих талаархи эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт6

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.