Jury

Гуравдугаар бүлэг. Ялын тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 27 дугаар зүйл. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг гурван сараас нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулж, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын дагуу ялтны ажиллаж байгаа газарт, эсхүл засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг биелүүлэх байгууллагын заасан, оршин суугаа газарт нь ойролцоо өөр газарт эдлүүлнэ.

2.Ялтны цалин хөлсний арваас хорин тав хүртэл хувийн дотор шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд заасан хэмжээгээр суутган, улсын орлогод оруулна.

3./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялын үлдэж байгаа хугацааг түүнтэй тэнцүү хугацааны хорих ялаар сольж болно.

5./1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг эдлүүлэх журмыг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу хөнгөн ялаар солих талаархи эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт10

  3. Ялтныг өвчний учир хугацааны өмнө ял эдлэхээс чөлөөлөх талаарх хуулийн заалтыг тайлбарлах тухай

    Заалт13

  4. Онц аюултай рецидив гэмт хэрэгтнээр тооцох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.