Jury

Арван хоёрдугаар бүлэг. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 265 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Төмөр зам, ус, агаарын тээврийн ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь биед аюул учруулсан, тээврийн хэрэгслийг онхолдуулсан, мөргөлдүүлсэн, бусад хүнд хор уршиг учруулсан, түүнчлэн тээврийн болон дохиолол, холбооны хэрэгсэл, замыг чанаргүй засварласнаас дээр дурдсан хор уршигт хүргэсэн бол хоёроос арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ хэргийн улмаас уг зүйлийн нэг дэх хэсэгт заасан хор уршиг учруулаагүй боловч учрах аюул бий болсон бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.