Бусдыг санаатай алах /86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах /12З дугаар зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн хоёр, гурав, дөрөв дэх хэсэг, 125, 126, 127 дугаар зүйл/; мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /179¹ дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах, өгөх, зуучлах /195 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 196 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, 197 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг/; хорих газраас буюу харуул манаанаас оргох /211 дүгээр зүйл/; цагдаагийн байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах /222 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгсэл ашиглах журам зөрчих /260 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг/; агаарын хөлгийг авч зугатаах /268 дугаар зүйл/ гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./