Аналитикийн тохиргоо

Google Analytics cookie-гүй хязгаарлагдмал хэмжилт илгээж болно. Зөвшөөрвөл аналитикийн cookie ашиглана; зар сурталчилгааны хяналт үргэлж унтраалттай. Дэлгэрэнгүй

Үндсэн агуулга руу очих
Jury
Jury AIJury GraphХуулийн санБагуудадПлатформХамтрахАсуулт
МНEN
Чат нээх
Чат нээхJury AIJury GraphХуулийн санБагуудадПлатформХамтрахТүгээмэл асуултХолбоо барих
ЭРХ ЗҮЙ

Нууцлалын журам

Энэ журам нь jury.mn болон chat.jury.mn ямар мэдээлэл боловсруулж, юунд ашиглаж, хэнд дамжуулж болохыг тайлбарлана.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 12
Мэдээлэл оруулахаас өмнө

Jury AI үйлчилгээг Смарт интел ХХК (регистрийн дугаар 6986897) ажиллуулна. Үйлчилгээ хариулт болон хайлт боловсруулахдаа гадаад үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл дамжуулж болно. Эмзэг, нууц, мэргэжлийн нууцад хамаарах, эсхүл бусдын хувийн мэдээллийг шаардлагагүй бол бүү оруул. Нэр, регистр, утас, хаяг зэрэг таних мэдээллийг халхална уу. Үйлчилгээ үзүүлэгчдийн талаар Нууцлалын журмын 4-р хэсгээс үзнэ үү.

1. Үйлчилгээ эрхлэгч

jury.mn болон chat.jury.mn үйлчилгээний эрхлэгч нь Смарт интел ХХК, регистрийн дугаар 6986897. Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо 14190. Утас: 88110921. И-мэйл: info@jury.mn.

2. Бидний боловсруулдаг мэдээлэл

Үйлчилгээний ажиллагаанаас хамааран бид дараах мэдээллийг боловсруулна. Та асуултдаа оруулсан мэдээллийнхээ агуулгыг өөрөө сонгодог бөгөөд хууль зүйн асуулт нь эмзэг мэдээлэл агуулж болзошгүй.

  • утсаар нэвтэрсэн бол баталгаажуулсан утасны дугаар; бүртгэл болон нэвтрэлтийн хугацаа, нэвтрэх токены бүртгэл;
  • Google эсвэл Facebook-ээр нэвтэрвэл тухайн үйлчилгээний тогтвортой хэрэглэгчийн танигч, Jury бүртгэлтэй холбосон хугацаа, мөн үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн нэр, имэйл хаяг (Google-ийн хувьд зөвхөн баталгаажсан имэйл). Нэр, имэйлийг таны нэвтэрсэн бүртгэлийг харуулах болон тусламж үзүүлэхэд л ашиглах бөгөөд бүртгэл хайх, нэгтгэхэд ашиглахгүй. Google профайлын зургийн хаягийг хадгалахгүй;
  • байгууллагаараа нэвтэрвэл (SSO) байгууллагын тань тохируулсан нэвтрэлтийн үйлчилгээний хаяг, тэнд бүртгэлтэй таны тогтвортой танигч, тэр үйлчилгээний баталгаажуулсан имэйл хаяг, мөн нэвтэрсэн тухай байгууллагын аудитын тэмдэглэл;
  • хоёр шаттай нэвтрэлтийг идэвхжүүлбэл баталгаажуулах аппын нууц түлхүүрийг шифрлэсэн хэлбэрээр, нөөц кодуудыг зөвхөн буцаан сэргээх боломжгүй hash хэлбэрээр;
  • асуулт, хариулт, ярилцлагын гарчиг ба түүх, хадгалсан хууль зүйн эх сурвалж;
  • таны хавсаргасан PDF, Word, текстэн файл болон зураг, файлын нэр, хэмжээ болон баримтаас ялгасан текст;
  • ярилцлага, загвар, токен, өртөг, эрх болон хэрэглээний тоолуурын мэдээлэл;
  • багц, дүн, төлөв, гүйлгээний дугаар, үйлчилгээ үзүүлэгч, хугацаа болон төлбөрийн шлюзийн үйл явдлын мэдээлэл;
  • байгууллагын нэр, бүртгэлийн дугаар, төлбөрийн имэйл, гишүүнчлэл, урилга, үүрэг, хамтран ашиглах судалгааны орчин ба түүний хандалтын бүртгэл болон аудитын мэдээлэл;
  • байгууллагын сувгаар (chat.jury.mn/c/…) асуувал тухайн сувагт нэгдсэн тань болон нэгдсэн хугацаа; суваг жагсаалтаар нэгтгэдэг бол таны утас эсвэл имэйл тухайн байгууллагын жагсаалттай таарсан эсэх; хэргээ байгууллагад илгээвэл таны шалгаж зөвшөөрсөн хураангуй, сонгосон мэдээлэл, хэрэв сонговол ярилцлагын хуулбар, таны өгсөн утас эсвэл имэйл, зөвшөөрсөн хугацаа ба зөвшөөрлийн хувилбар, дараа нь байгууллагатай солилцсон зурвас; сэдвийн статистикт оролцохыг зөвшөөрвөл тухайн сард асуусан асуултын тань ерөнхий сэдэв;
  • IP хаяг болон хүсэлт, аюулгүй байдал, алдаатай холбоотой техникийн мэдээлэл; хөтөчид хадгалсан хэл, нэвтрэлт, аналитик болон зарын хэмжилтийн сонголт.

3. Ашиглах зорилго

Бид мэдээллийг хэрэглэгчийг таньж нэвтрүүлэх, асуултад хариулах, хууль зүйн эх сурвалж хайх, ярилцлагын түүх ба хадгалсан эх сурвалжийг ажиллуулах, хэрэглээний эрх тооцох, төлбөр баталгаажуулах, багийн үйлчилгээг ажиллуулах, мэдэгдэл илгээх, аюулгүй байдал хангах, зөрчил ба алдааг илрүүлэх, хүсэлтэд хариу өгөхөд ашиглана.

Байгууллагын сувгаар асуухад мэдээллийг таныг сувагт нэгтгэх, тухайн суваг таны асуултын зардлыг хариуцах эсэхийг тооцох, мөн таны сонгосон байгууллагад хэргийг тань дамжуулахад ашиглана. Хэргийг зөвхөн та тухай бүрд нь зөвшөөрч илгээсэн үед дамжуулна.

Бид мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчтэй байгуулсан харилцааг хэрэгжүүлэх, хуульд заасан үүрэг биелүүлэх, үйлчилгээний аюулгүй байдлыг хамгаалах, эсхүл шаардлагатай тохиолдолд таны зөвшөөрөлд үндэслэн боловсруулна. Гадаад дамжуулалт болон эмзэг мэдээлэлд хуульд заасан зөвшөөрлийг тусад нь авна.

Утасны дугаар, Google, Facebook-ийн аль нэгээр, эсвэл байгууллага тань нэгдсэн нэвтрэлт (SSO) тохируулсан бол байгууллагаараа нэвтэрч болно. Google, Facebook эсвэл байгууллагаараа анх нэвтрэхэд шинэ Jury бүртгэл үүсгэх, эсхүл одоо байгаа бүртгэлээрээ нэвтэрч холбохыг та өөрөө сонгоно. Имэйл ижил байснаар бүртгэлүүдийг автоматаар нэгтгэхгүй. Байгууллагаараа нэвтрэхийг шаарддаг байгууллага өөрийн эрх болон хамтран ашиглах орчноо зөвхөн ийм замаар нэвтэрсэн үед олгоно.

4. AI болон бусад үйлчилгээ үзүүлэгч

Хариулт болон ярилцлагын гарчиг үүсгэхэд таны асуулт, холбогдох ярилцлагын агуулга, хайлтаар олдсон эх сурвалжийн хэсгийг OpenAI-д дамжуулж болно. Семантик хайлтын вектор үүсгэхэд хайлтын асуулгыг Google-д дамжуулж болно. Эдгээр боловсруулалт Монгол Улсаас гадуур явагдаж болно.

Асуултад сонгож хавсаргасан баримтын нэр, ялгасан текст болон зургийг тохируулсан OpenAI эсвэл Google AI үйлчилгээнд асуулттай хамт дамжуулна. Оруулсан файл таны файлын санд хадгалагдах бөгөөд манай сервер баримтын текстийг ялгаж эсвэл зургийг шалгана. Файлын санд зураг (JPEG, PNG, WebP) оруулахад манай сервер түүнийг хадгалахаас өмнө нэмэлт мэдээллийг нь хасна: зураг авсан төхөөрөмж, цаг хугацаа, GPS байршил зэрэг EXIF мэдээлэл, XMP болон IPTC мэдээлэл, тайлбар, зурагт суулгасан жижиг хувилбар. Зөвхөн өнгөний профайл болон зургийг зөв чиглэлд нь харуулах эргэлтийн тэмдэглэгээг үлдээнэ. Зургийг өөрөөр өөрчлөхгүй бөгөөд энэ хэлбэрээр нь хадгалж, татаж авахад өгч, асуултад сонгосон үед AI үйлчилгээнд илгээнэ. 2026 оны 10 сарын 13-наас өмнө файлын санд оруулсан зураг таныг устгах хүртэл оруулсан үеийнхээ нэмэлт мэдээллийг агуулсаар байна. Вэб чат ашиглахаа больсон хуучин хавсралт оруулах замаар илгээсэн зургийн EXIF зэрэг нэмэлт мэдээллийг хасаж, шаардлагатай бол хэмжээг багасгана. Асуултаа илгээх үед сонгосон хавсралтыг AI боловсруулалтад ашиглана.

Скан хийсэн PDF болон зурагнаас текст танихад (OCR) тухайн файлыг тохируулсан OpenAI эсвэл Google AI үйлчилгээнд зөвхөн текстийг нь хуулбарлуулахаар дамжуулна. Танисан текстийг “OCR текст” гэж тэмдэглэн хадгалах бөгөөд алдаа агуулж болно. Нээлттэй вэбээс судалгаа хийхэд хайлтын асуулга болон унших хуудасны хаягийг Serper (serper.dev) үйлчилгээнд дамжуулж болно.

Google эсвэл Facebook-ээр нэвтрэхэд таны хөтөч тухайн үйлчилгээний нэвтрэх хуудсыг нээнэ. Тэд таны Jury-д нэвтрэх хүсэлт болон IP хаяг, хөтчийн мэдээллийг хүлээн авна. Jury сервер баталгаажуулах кодыг тухайн үйлчилгээтэй солилцож хэрэглэгчийн танигчийг шалгана. Энэ нэвтрэлтийн хүрээнд таны Jury ярилцлага, файл, төлбөрийн мэдээллийг дамжуулахгүй. Google, Meta-ийн өөрсдийн нууцлалын нөхцөл мөн үйлчилнэ.

Байгууллагаар нэвтрэхэд таны хөтөч байгууллагын тань сонгосон нэвтрэлтийн үйлчилгээний (жишээ нь Google Workspace, Microsoft Entra) хуудсыг нээнэ. Тэр үйлчилгээ таны Jury-д нэвтрэх хүсэлт болон IP хаяг зэрэг техникийн мэдээллийг хүлээн авна. Jury сервер баталгаажуулах кодыг түүнтэй солилцож таны танигч, имэйлийг шалгана. Таны Jury ярилцлага, файл, төлбөрийн мэдээллийг түүнд дамжуулахгүй. Энэ үйлчилгээг таны байгууллага сонгож удирддаг тул түүний нөхцөл болон байгууллагын тань дүрэм мөн үйлчилнэ.

Хэргээ байгууллагад илгээхэд таны зөвшөөрсөн хураангуй, сонгосон мэдээлэл, хэрэв сонговол ярилцлагын хуулбар болон холбоо барих мэдээлэл тухайн байгууллагад, эсхүл сувгийн байгууллага хамтрагч хуулийн байгууллагатай ажилладаг бол Jury-ийн шалгасан тэр хамтрагчид очно. Хүлээн авсан байгууллага энэ хуулбарын хувийн мэдээллийн хариуцагч болж, өөрийн хариуцлагаар хадгална; Jury түүний өмнөөс хадгалж боловсруулна. Хүлээн авсны дараа тухайн байгууллагын хуульч хуулбарыг Jury дахь судалгааны орчиндоо хуулж, AI-аар судалгаа хийлгэж болно. Илгээсний дараа ярилцлагад бичсэн зүйл байгууллагад очихгүй.

Сувгийг ажиллуулж буй эсвэл зардлыг нь хариуцдаг байгууллага таны асуулт, хариулт, ярилцлагыг харахгүй; зөвхөн бөөрөнхийлсөн нийт тоог харна. Сэдвийн статистикт оролцохыг зөвшөөрвөл зөвхөн дууссан сарын нийт тоо харагдах бөгөөд 10-аас цөөн хүнтэй сэдэв харагдахгүй; асуултын текст, таны нэр очихгүй, зөвшөөрлөө хүссэн үедээ цуцалж болно. Жагсаалтаар нэгтгэдэг сувгийн хувьд байгууллагын оруулсан утас, имэйлийн жагсаалтыг Jury хадгалахгүй, зөвхөн түлхүүртэй hash хэлбэрээр хадгална; тэр жагсаалтын хариуцагч нь байгууллага. Ажлын бүртгэлээр (SSO) нэвтэрдэг сувгийн хувьд байгууллага таныг хэзээ нэвтэрснийг өөрийн нэвтрэлтийн системээс харж чадна.

Утас баталгаажуулахад verify.mn, төлбөрт Bonum болон QPay, имэйл хүргэхэд Postmark, сайт ба сүлжээ ажиллуулахад Cloudflare болон дэд бүтцийн үйлчилгээ үзүүлэгч оролцож болно. Тэдний боловсруулалт нь тухайн үйлчилгээний нөхцөл, тохиргоо болон холбогдох хуульд захирагдана. Бид үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг л дамжуулах зарчим баримтална.

Програмын алдааг оношлоход Sentry ашиглаж, алдааны төрөл, код дахь байрлал, програмын хувилбар болон ажиллах орчны тэмдэглэгээг дамжуулна. Дамжуулахын өмнө ярилцлага, баримтын агуулга, хүсэлтийн үндсэн өгөгдөл, нэвтрэх мэдээлэл болон хэрэглэгчийн таних дугаарыг алдааны тайлангаас хасна. Хэрэглэгчийн дэлгэц, үйлдлийг дахин тоглуулах бичлэг хийдэггүй. Тайлан илгээх сүлжээний холболтоор Sentry нь IP хаяг зэрэг холболтын мэдээллийг хүлээн авна.

chat.jury.mn дээрх chat апп нь Meta Platforms-ийн Meta Pixel скриптийг доор дурдсанаас бусад хуудас бүрт, бүх зочинд, урьдчилан асуулгүйгээр ачаална. Хуудас ачаалагдах бүрт таны хөтөч Meta-д хуудас үзсэн тухай мэдээг таны IP хаяг, хөтөч ба төхөөрөмжийн мэдээлэл, хуудасны хаяг (ярилцлага эсвэл судалгааны орчны дотоод дугаарыг агуулж болох боловч агуулгыг нь агуулахгүй), өмнөх хуудасны хаяг, Pixel-ийн хөтчид үүсгэсэн cookie болон, хэрэв та тухайн хөтчөөрөө Facebook эсвэл Instagram-д нэвтэрсэн бол Meta-ийн өөрийн cookie-ний хамт илгээнэ. Асуулт, хариулт, ярилцлага, файл, нэр, утасны дугаар, имэйл хаягийг илгээхгүй. Pixel нь админ хуудас, байгууллагын сувгийн хуудас (/c/…), «Миний хэргүүд» (/cases), байгууллагын удирдлагын хуудас (/organization) болон jury.mn сайтад ачаалагдахгүй. Meta энэ мэдээллийг өөрийн нөхцөлийн дагуу зарын үр дүнг хэмжих, зар хүргэх, тохируулахад ашиглаж, таны Facebook эсвэл Instagram бүртгэлтэй холбож болох бөгөөд боловсруулалт Монгол Улсаас гадуур явагдаж болно. Зарын хэмжилтийн асуултад татгалзсан эсвэл «Тохиргоо» хэсгээс унтраасан хөтчид Pixel ачаалагдахгүй; мөн Meta-ийн зарын тохиргоо болон хөтчийнхөө мөрдөлтөөс хамгаалах тохиргоогоор хязгаарлаж болно.

Үүнээс гадна Facebook эсвэл Instagram-ийн зараар орж ирээд зарын хэмжилтийг зөвшөөрсөн үед манай сервер Meta Platforms-д Conversions API-аар дараах үйл явдлыг мэдээлнэ: айлчлал, зочны анхны асуулт, шинэ бүртгэл, баталгаажсан төлбөр болон түүний дүн. Мэдээлэл бүрт таны IP хаяг, хөтчийн мэдээлэл (user agent) болон Meta-ийн зарын дарсан холбоосын дугаар (fbclid) хамт явна. Асуулт, хариулт, ярилцлага, файл, нэр, утасны дугаар, имэйл хаягийг Meta-д дамжуулахгүй. Meta энэ мэдээллийг өөрийн нөхцөлийн дагуу зарын үр дүнг хэмжих, зар хүргэлтийг сайжруулахад ашиглаж болох бөгөөд боловсруулалт Монгол Улсаас гадуур явагдаж болно.

5. Аналитик ба хөтчийн хадгалалт

Google tag хуудас бүрт ачаалагдах боловч аналитикийн хадгалалтыг өгөгдмөлөөр “denied” болгоно. Сонголт хийхээс өмнө эсхүл татгалзсан үед аналитикийн cookie үүсгэхгүй; Google-д хуудсны URL, IP хаяг, хөтөч ба төхөөрөмжийн мэдээлэл, зөвшөөрлийн төлөв зэргийг агуулсан cookie-гүй хязгаарлагдмал хэмжилтийн дохио илгээж болно. “Зөвшөөрөх” нь аналитикийн cookie-г идэвхжүүлнэ; зар сурталчилгааны хадгалалт, хэрэглэгчийн өгөгдөл болон хувийн тохируулга үргэлж унтраалттай. Сонголтыг хөтчийн localStorage-д хадгална.

Энэ танилцуулга сайт Lora, Manrope үсгийн хэвийг Google-оос биш, jury.mn-ээс ачаална. Chat апп нэвтрэх токеныг localStorage-д хадгалдаг; нийтийн эсхүл хуваалцсан төхөөрөмжөөс гарахдаа logout хийнэ үү.

Google, Facebook эсвэл байгууллагын нэвтрэлтийн хүсэлтийг эхлүүлсэн хөтөчтэй холбохын тулд зайлшгүй шаардлагатай, JavaScript-аас унших боломжгүй хамгаалалттай cookie-г 10 минут хүртэл ашиглана. Үйлчилгээ үзүүлэгчийн нэвтрэх токеныг хөтчийн хадгалалт эсхүл Jury мэдээллийн санд хадгалахгүй. Jury-ийн өөрийн нэвтрэх токен өмнөхийн адил localStorage-д хадгалагдана.

Chat апп-ыг utm_source, utm_campaign зэрэг кампанит ажлын шошготой холбоосоор нээхэд тэдгээр шошго болон санамсаргүй хөтчийн дугаарыг localStorage-д 90 хоног хүртэл хадгалж, айлчлал, зочны анхны асуулт, шинэ бүртгэлийн тоог кампанит ажлаар нэгтгэхэд ашиглана. Энэ хэмжилт Jury-ийн өөрийн серверт үлдэх бөгөөд IP хаяг, хөтчийн мэдээлэл, Facebook эсвэл Google-ийн дарсан холбоосын дугаарыг хадгалахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Meta-ийн зарын хэмжилтийг дээр болон доор тусад нь тайлбарласан.

Facebook эсвэл Instagram-ийн зараар орж ирэхэд chat апп Meta-ийн зарын хэмжилтийг зөвшөөрөх эсэхийг нэг удаа асууна. Зөвшөөрвөл Meta-ийн зарын дарсан холбоосын дугаарыг (fbclid) энэ хөтчийн localStorage-д 90 хоног хүртэл хадгалж, айлчлал, зочны анхны асуулт, шинэ бүртгэл, баталгаажсан төлбөрийг Meta-д мэдээлэхэд ашиглана. Татгалзвал манай сервер юу ч илгээхгүй, Meta Pixel энэ хөтчид цаашид ачаалагдахгүй бөгөөд зөвхөн таны сонголтыг хадгална; хуудас ачаалагдах үед илгээгдсэн хуудас үзсэн мэдээг буцаах боломжгүй. Jury-ийн сервер зөвхөн тухайн үйл явдлыг илгээсэн тэмдэглэлийг хадгална; IP хаяг, хөтчийн мэдээлэл, дарсан холбоосын дугаарыг хадгалахгүй. Зөвшөөрлөө chat аппын нүүр хуудас эсвэл «Тохиргоо» хэсгээс хүссэн үедээ цуцалж болно; цуцалснаар Meta Pixel мөн унтарна, харин цуцлахаас өмнө илгээсэн мэдээлэлд энэ нь нөлөөлөхгүй. Meta Pixel нь _fbp нэртэй cookie-д санамсаргүй хөтчийн дугаарыг 90 хоног хүртэл хадгална.

6. Хадгалалт ба аюулгүй байдал

Файлуудыг Cloudflare R2-д нийтэд нээлтгүй хадгална. Файлын мэдээлэл болон ялгасан текстийг манай мэдээллийн санд хадгална. Таны оруулсан файл файлын санд хадгалагдаж, та устгах хүртэл үлдэнэ: ярилцлага эсвэл судалгааны орчныг устгахад зөвхөн тухайн файлтай холбоос нь арилна. Хогийн саванд хийсэн файлыг 30 хоногийн дотор сэргээж болох бөгөөд дараа нь бүрмөсөн устгана; хогийн савнаас устгавал тэр даруй устгана. Файлын сангаас гадуур, хуучин хавсралт оруулах замаар оруулсан хавсралт асуултад ашиглагдаагүй бол 24 цагийн дараа хугацаа дуусч, ашиглагдсан бол ярилцлага нь устах хүртэл хадгалагдана. Устгасан файлд хандах эрх шууд хаагдаж, R2 дахь хуулбарыг цэвэрлэх дараалалд оруулна. Хавсралтыг асуултаас салгах нь серверээс устгасантай адил биш.

AI хариултад ишилсэн файлын хэсэг болон файлын нэр ярилцлагын түүхэд үлдэж болно. Хавсралт устсан нь хариултад орсон ишлэл, нөөц хуулбар эсвэл AI үйлчилгээ үзүүлэгчийн хадгалсан хуулбарыг шууд устгасан гэсэн үг биш.

Нэвтэрсэн хэрэглэгч «Нууц яриа» эхлүүлж болно. Нууц ярианы асуулт, хариулт ярилцлагын түүхэд хадгалагдахгүй, гарчиг үүсэхгүй, хайлт болон админы ярилцлагын хэсэгт харагдахгүй. Хариулт бэлтгэж, дараагийн асуултад өмнөх яриаг ойлгуулахын тулд сервер тухайн ярианы асуулт, хариулт, судалгааны алхам, ишилсэн хэсэг, загварын контекстыг зөвхөн яриа үргэлжилж буй хугацаанд хадгална: та яриагаа дуусгах, өөр ярилцлага руу шилжих, системээс гарах эсвэл хуудсаа хаахад, хамгийн оройтвол сүүлийн асуултаас хойш 24 цагийн, ямар ч тохиолдолд яриа эхэлснээс хойш 7 хоногийн дараа устгана. Нууц ярианд файл оруулах, баримт үүсгэх, хариултыг хадгалах эсвэл алдаа мэдээлэх, судалгааны орчинд холбох боломжгүй; файлын сангаасаа сонгосон файлыг зөвхөн уншина. Хэрэглээний тоолуурын бүртгэл (токен, өртөг, загвар) агуулгагүйгээр хадгалагдана. Устгал нь түүнээс өмнө хийгдсэн нөөц хуулбар болон AI үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн хадгалалтад хамаарахгүй.

Байгууллагад илгээсэн хэргийн хуулбарыг тухайн байгууллага өөрийн тогтоосон хугацаанд, анхдагчаар хэрэг хаагдсанаас хойш 3 жил хадгална (30-аас 3,650 хоногийн хооронд сонгож болно). Хариу аваагүй хүсэлтийн хугацаа анхдагчаар 7 хоногийн дараа дуусна. Хүсэлтээ хүлээн авахаас өмнө цуцалсан, эсхүл хүсэлт татгалзагдсан, хугацаа нь дууссан бол хураангуй, хуулбар, холбоо барих мэдээллийг устгаж, зөвхөн хүсэлт байсан тухай бүртгэл үлдэнэ; нөөц хуулбарт хугацаа нь дуустал үлдэж болно. Хүлээн авсан хэрэг дээр 365 хоног үйл ажиллагаа гараагүй бол хэрэг хаагдана. Байгууллагын оруулсан жагсаалтыг солих, жагсаалт ашиглахаа болих эсвэл суваг хаахад устгана.

Хадгалах хугацаа нь мэдээллийн төрөл, үйлчилгээний хэрэгцээ, аюулгүй байдал, нягтлан бодох болон хуульд заасан үүргээс хамаарна. Ярилцлага, бүртгэл, төлбөр, аудит, аюулгүй байдал болон нягтлан бодох баримтыг эдгээр зорилгод шаардлагатай хугацаанд хадгалж болно.

Logout хийх нь сервер дэх бүртгэл, түүхийг устгахгүй. Түүхийн удирдлага, бүртгэл хаах, эсхүл хүсэлт гаргах нь төлбөр, нягтлан бодох, аудит, аюулгүй байдал, нөөц хуулбар болон үйлчилгээ үзүүлэгчийн бүх хуулбарыг автоматаар устгасан гэсэн үг биш. Ямар ч цахим үйлчилгээ үнэмлэхүй аюулгүй байдлыг батлах боломжгүй.

Нэвтрэлтийн түр төлөв 10 минутын дараа хүчингүй болж, ажиллаж буй нэвтрэлтийн үйлчилгээ минут тутам цэвэрлэнэ. Холбосон үйлчилгээний хэрэглэгчийн танигч нь холбоос эсхүл бүртгэл устгах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хадгалагдана.

Байгууллага Jury-ийн хувийн мэдээлэл боловсруулах гэрээг info@jury.mn хаягаар хүсэж авах боломжтой.

7. Таны эрх ба хүсэлт

Холбогдох хуулийн дагуу та өөрийн мэдээлэл боловсруулсан эсэх, хэнд дамжуулсныг мэдэх, хуулбар авах, алдааг засуулах, хуульд зөвшөөрсөн хүрээнд устгуулах эсхүл боловсруулалтыг зогсоолгох, зөвшөөрлөө цуцлах, автомат боловсруулалтын үр дүнг дахин хянуулах хүсэлт гаргаж болно. info@jury.mn хаягт бичнэ үү. Хүсэлтийг биелүүлэхээс өмнө таныг таньж баталгаажуулж, хуульд заасан хадгалалтын үүргийг шалгана.

Jury бүртгэлээ chat апп болон гар утасны аппын «Тохиргоо» хэсгийн «Бүртгэл устгах» товчоор өөрөө устгаж болно. Устгахад ярилцлага, хадгалсан эх сурвалж, судалгааны орчин ба тэмдэглэл, файлын сан, хавсралт болон нэвтрэх аргууд устаж, бүх нэвтрэлт шууд хүчингүй болно. Нягтлан бодох бүртгэл, татварын шаардлагаар төлбөр, нэхэмжлэх, хэрэглээний тоолуурын бүртгэл, байгууллагын аудитын тэмдэглэл утасны дугааргүй дотоод дугаартай хадгалагдана. Үлдсэн багцын хугацаа, Гэрэгэ багц дуусгавар болж, дансны үлдэгдлийг цаашид ашиглах боломжгүй; буцаалтыг Үйлчилгээний нөхцөлийн дагуу хүсэлтээр шийдвэрлэнэ. Бусад гишүүнтэй байгууллагын эзэмшигч эхлээд гишүүдээ хасах шаардлагатай.

Бүртгэлээ устгах нь байгууллагын хүлээн авсан хэргийн хуулбарыг устгахгүй: тэр хуулбарыг тухайн байгууллага хариуцна. Бүртгэл устгахад хүлээгдэж буй хүсэлт цуцлагдаж, хуулбар нь устах бөгөөд хүлээн авсан хэрэг бүр дээр таныг бүртгэлээ устгасан тухай мэдэгдэл байгууллагад очно. Тэр хуулбарыг устгуулах, засуулах хүсэлтээ тухайн байгууллагад шууд гаргана уу.

Google эсвэл Facebook холбоос, нэвтрэлтийн мэдээлэл, эсхүл Jury бүртгэлээ манай ажилтнаар устгуулах бол info@jury.mn хаягт хүсэлтээ илгээж, аль үйлчилгээ болон Jury бүртгэлийнхээ утасны дугаар эсвэл имэйл хаягийг бичнэ үү. Нууц үг, SMS код, нэвтрэх токен бүү илгээгээрэй. Холбоос салгах нь Jury бүртгэл, ярилцлага эсхүл төлбөрийн баримтыг өөрөө устгахгүй. Google эсвэл Facebook дээр Jury-ийн зөвшөөрлийг цуцлах нь Jury дахь мэдээллийг автоматаар устгахгүй; мэдээлэл устгуулах хүсэлтээ тусад нь гаргана уу.

8. Холбоо барих ба өөрчлөлт

Нууцлал, зөвшөөрөл, аналитик эсхүл мэдээллийн хүсэлтийн талаар Смарт интел ХХК-д info@jury.mn, 88110921 утас, эсхүл Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо 14190 хаягаар холбогдоно уу. Зорилго, мэдээллийн жагсаалт, хүлээн авагч эсхүл хадгалалтын нөхцөлд бодит өөрчлөлт орвол энэ хуудсыг шинэчилж, хууль шаардвал шинэ зөвшөөрөл авна.

2026 оны 11 сарын 12-нд байгууллагын суваг болон хэргээ байгууллагад илгээх боломжийг энэ журамд нэмсэн. Хэргээ илгээх бүрд апп тусад нь зөвшөөрөл асууна.

ХОЛБОО БАРИХ

Смарт интел ХХК
Регистрийн дугаар: 6986897
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо 14190
Утас: 88110921
И-мэйл: info@jury.mn

АЛБАН ЁСНЫ ЭХ СУРВАЛЖ
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль↗Эмзэг мэдээллийн технологийн аюулгүй байдлын журам↗Автомат боловсруулалтын үнэлгээний журам↗Google мэдээллийг хэрхэн ашигладаг тухай↗
Мэдээллийг эх сурвалжтай нь шалга.
Бүтээгдэхүүн
Jury Graph-ийн тухайХэрхэн ажилладагТуршилтын төсөлБагуудадJury AI хууль зүйн туслахХуулийн сан
Холбоо барих
info@jury.mn88110921Facebook ↗Instagram ↗
Мэдээлэл
Үйлчилгээний нөхцөлНууцлалын журамЭх сурвалжийг шалгах зааварТүгээмэл асуулт
© 2026 Смарт интел ХХК · Jury Graph · jury.mn
Мэдээллийн шинжтэй, хуульчийн зөвлөгөө биш.