Jury

Зургадугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 163 дугаар зүйл. Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, чанар муутай иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Стандартын болон хэрэглээний шаардлага хангаагүй, техникийн нөхцөлд тохироогүй, технологийн горим зөрчсөн, чанар муутай, иж бүрдэл дутуу, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн их хэмжээтэй буюу удаа дараа үйлдвэрлэсэн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

2.Энэ хэргийг онц их хэмжээгээр үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.