Jury

Есдүгээр бүлэг. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 218 дугаар зүйл. Засгийн төлөөлөгч буюу нийгмийн хэв журам хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн төлөөлөгчийг эсэргүүцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

Засгийн төлөөлөгчийг хуулиар оногдуулсан үүргээ гүйцэтгэж байхад нь буюу олон нийтийн төлөөлөгчийг нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж тэднийг илт хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан нь энэ хуулийн 220 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ зүйлд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.