Jury

Арван нэгдүгээр бүлэг. Нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Монгол Улсын эрүүгийн хууль 244 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, тасаг, цехэд аюулгүйн журам зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр, тасаг, цехэд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах журам болон үйлдвэрлэл-техникийн сахилга зөрчсөн бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу хорин таван мянгаас нэг зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 199З оны 2 дугаар сарын 15, 199З оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Энэ үйлдлийн улмаас хүний амь хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.