Jury

Дөрөвдүгээр бүлэг. Ял оногдуулах, ялаас чөлөөлөх тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 50 дугаар зүйл. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Хорих, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээд болон энэ хуулийн 51 дүгээр зүйлд зааснаас бусад ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар сольж болно. /Энэ хэсгийг 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулсан ялтанд хэрэглэнэ.

3.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлж байгаа байгууллага болон орон нутгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх хянах комиссын саналаар ялтны ял эдэлж байгаа газрын шүүх шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялын талаас доошгүйг эдэлсэн ялтанд хэрэглэж болно.

5.Гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, урьд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих газар ял эдэлж байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээдэд ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялынхаа гуравны хоёроос доошгүйг эдэлсний дараа хэрэглэж болно.

6.Хар тамхи, мансууруулах болон хордуулах бодис, буу зэвсэг хууль бусаар нэвтрүүлэх /74 дүгээр зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх /112 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/; мал хулгайлах /123¹ дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах /179¹ дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хээл хахууль авах /195 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтанд ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих журмыг оногдсон ялын дөрөвний гурваас доошгүйг эдэлсний дараа хэрэглэж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

7.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солих үед ялтныг тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ялаас мөн чөлөөлж болно. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.Эдлээгүй үлдсэн хорих ялыг засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар солихдоо тэдгээрийн хугацааг уг төрлийн ялын хуулиар тогтоосон хэмжээ болон эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаанаас хэтрүүлж болохгүй. /Энэ хэсэгт 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

9.Ялаас хугацааны тэнсэн суллах буюу эдлээгүй үлдсэн ялыг хөнгөн ялаар солихдоо шүүх хугацааны өмнө тэнсэн суллагдсан буюу эдлээгүй үлдсэн ял нь хөнгөн ялаар солигдсон этгээдийг эдлээгүй үлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олон буюу хүнд тэдний зөвшөөрснөөр даалгаж болно.

10.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд эдлээгүй үлдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу хөнгөн ялаар солих талаархи эрүүгийн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    Заалт1279101121

  2. Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай

    Заалт6

  3. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.