Jury

Хоёрдугаар бүлэг. Гэмт хэргийн тухай

Монгол Улсын эрүүгийн хууль 12 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, улс, нийтийн эрх ашиг, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрхийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахын тулд энэ хуулийн тусгай ангийн 89, 93 дугаар зүйлд зааснаас бусад үйлдлийг халдагчид гэм хор учруулах замаар хийснийг гэмт хэрэгт тооцохгүй. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Хамгаалалт нь халдлагын шинж чанар, аюулаас илт давсан байвал аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлсэн гэж үзнэ.

3.Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хүнээс энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсэн бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт5

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.