Jury

Тавдугаар бүлэг. Эмнэлгийн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ

Монгол Улсын эрүүгийн хууль 55 дугаар зүйл. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1986-12-05
Мөрдөж эхэлсэн
1986-12-05
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

1.Хэрэг хариуцах чадваргүй үедээ нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэрэг хариуцах чадвартай байхдаа тийм хэрэг үйлдсэн боловч таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө буюу ял эдэлж байх үедээ сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж, өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахгүй болсон этгээдэд шүүх сэтгэл мэдрэлийн ердийн буюу тусгай эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

2.Сэтгэл мэдрэлийн ердийн эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа эмнэлэгт байлгаж, албан журмаар эмчлэх шаардлагатай сэтгэл мэдрэлийн өвчтөнд хэрэглэж болно.

3.Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгах арга хэмжээг сэтгэцийн байдал, үйлдсэн нийгэмд аюултай хэргийн шинж чанараараа нийгэмд онц аюултай сэтгэл мэдрэлийн өвчтөнд хэрэглэж болно.

4.Сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт байлгаж байгаа этгээдийг нийгэмд аюултай хэрэг шинээр үйлдэх боломжгүй, хүч нэмэгдүүлсэн хяналтын нөхцөлд байлгана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, түүнийг өөрчлөх буюу зогсоох талаархи хуулийн заалтыг зөв хэрэглэх тухай

    ЗаалтЭх бичвэр1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.