Jury

Арван есдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 19.14 дүгээр зүйл. Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан Монгол Улсын иргэн хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлж болно.

-Үзэл бодол, улс төрийн, шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгигдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орогнох эрх олж авахын тулд Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

-Хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч болсон хүн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 217 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 178, давж заалдах шат 33, хяналтын шат 6.

Бүгд
217
Анхан шат
178
Давж заалдах шат
33
Хяналтын шат
6

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2026-06-02Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/73
  2. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-18Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/37
  3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2026-04-14Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/51
  4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-04-06Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/112
  5. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2026-04-03Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/49

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.