1.Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Арван дөрөвдүгээр бүлэг. Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
Эрүүгийн хууль (2015-12-03) 14.7 дугаар зүйл. Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2015-12-03
- Мөрдөж эхэлсэн
- 2017-07-01
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-11
Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).
Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).
Шүүхийн практик
2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 5 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 3.
- Бүгд
- 5
- Анхан шат
- 2
- Давж заалдах шат
- 3
- Хяналтын шат
- 0
Сүүлийн шийдвэрүүд
- Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-10-25Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/252
- Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-10-25Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/152
- Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2019-07-19Эрүүгийн хэрэг, давж заалдах шат33
- Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2019-03-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат0017
- Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-01-17Эрүүгийн хэрэг, давж заалдах шат01
Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.
Энэ зүйлийг иш татсан заалтууд
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.