/Энэ зүйлийн гарчигт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Түрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөсөн, бэлтгэсэн, эсхүл өдөөсөн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Түрэмгийлэл, эсхүл дайн дэгдээсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./