Jury

Хорин долдугаар бүлэг. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 27.8 дугаар зүйл. Агаарын хөлгийг авч зугтаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Агаарын хөлгийг авч зугтаах зорилгоор эзлэн авсан, нислэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон хүний амь насанд аюултай арга, зэвсэг хэрэглэж;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

2.3.уг гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 2 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2.

Бүгд
2
Анхан шат
2
Давж заалдах шат
0
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2019-12-10Эрүүгийн хэрэг, анхан шат1008
  2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2019-04-17Эрүүгийн хэрэг, анхан шат363

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.