Jury

Хорьдугаар бүлэг. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;

2.2.их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хоёр зуун мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 7 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 4, давж заалдах шат 3.

Бүгд
7
Анхан шат
4
Давж заалдах шат
3
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-10-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/38
  2. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-06-10Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/174
  3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2024-12-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/48
  4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2024-10-29Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/1157
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2024-07-02Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/755

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт9.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.