Jury

Хорин нэгдүгээр бүлэг. Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 21.7 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 28 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 17, давж заалдах шат 6, хяналтын шат 5.

Бүгд
28
Анхан шат
17
Давж заалдах шат
6
Хяналтын шат
5

Сүүлийн шийдвэрүүд

  1. 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-03-05Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/615
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2025-02-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/199
  3. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2024-11-14Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/204
  4. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2024-06-25Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/97
  5. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх2024-02-20Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/29

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт9.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.