Jury

Хорин наймдугаар бүлэг. Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 28.4 дүгээр зүйл. Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 13 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 9, давж заалдах шат 4.

Бүгд
13
Анхан шат
9
Давж заалдах шат
4
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-05-07Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/1262
  2. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-11-14Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/40
  3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-04-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/20
  4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-02-11Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/47
  5. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-01-17Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/36

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.