Jury

Арван зургадугаар бүлэг. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 16.1 дүгээр зүйл. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хүүхдийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг зохион байгуулалттай гэмт бүлэгт, найман жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 65 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 45, давж заалдах шат 16, хяналтын шат 4.

Бүгд
65
Анхан шат
45
Давж заалдах шат
16
Хяналтын шат
4

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2026-04-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/502
  2. 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2025-12-25Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/43
  3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2024-11-01Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/1188
  4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2024-11-01Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/1188
  5. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2023-12-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/01

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.