Jury

Арван наймдугаар бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 18.15 дугаар зүйл. Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бүлэглэж;

2.3.их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 8 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 4, давж заалдах шат 3, хяналтын шат 1.

Бүгд
8
Анхан шат
4
Давж заалдах шат
3
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-04-08Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/92
  2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-07-19Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/0182
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2020-12-24Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/18
  4. Улсын дээд шүүх2020-07-20Эрүүгийн хэрэг, хяналтын шат447
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2020-05-28Эрүүгийн хэрэг, давж заалдах шат701

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.