Jury

Арван наймдугаар бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 18.16 дугаар зүйл. Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга тогтвортой үйлдсэн;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 6 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 3, давж заалдах шат 3.

Бүгд
6
Анхан шат
3
Давж заалдах шат
3
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2022-09-09Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/1109
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2022-05-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2022/ДШМ/483
  3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2022-02-21Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/221
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2021-11-30Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2021/ДШМ/1017
  5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2021-10-04Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/631

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.