Jury

Арван зургадугаар бүлэг. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 30 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 22, давж заалдах шат 8.

Бүгд
30
Анхан шат
22
Давж заалдах шат
8
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-28Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/24
  2. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-05-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/27
  3. 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2026-04-29Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/1239
  4. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-04-17Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/05
  5. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2026-03-11Эрүүгийн хэрэг, анхан шат2026/ШЦТ/57

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.