Jury

Арван тавдугаар бүлэг. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2015-12-03) 15.2 дугаар зүйл. Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-12-03
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

Өмнөх хувилбар: Монгол Улсын эрүүгийн хууль (1986-12-05).

Өмнөх хувилбар: Эрүүгийн хууль (2002-01-03) (2002-01-03).

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;

2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 57 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 29, давж заалдах шат 20, хяналтын шат 8.

Бүгд
57
Анхан шат
29
Давж заалдах шат
20
Хяналтын шат
8

Сүүлийн шийдвэрүүд

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/2026-05-11Эрүүгийн хэрэг, анхан шат2026/IШЦТ/251
  2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-09-11Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/193
  3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2025-04-02Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2025/ДШМ/26
  4. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2024-10-31Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/73
  5. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2024-08-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/18

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021-07-02)

    Заалт6.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.